ХӨЛӨНБУЙРТ ӨНГӨРСӨН ОНД ГАДААД, ДОТООДЫН 17 САЯ ЖУУЛЧИН ЗОЧИЛСОН БАЙНА

2018-03-15  

Энэ сарын 12-ны өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод тус хотын “2018 оны аялал жуулчлалын хурал”-ын нээлт боллоо. Тус хот нь 2017 онд гадаад, дотоодын 17 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос 10 хувиар өссөн” гэдгийг тодотгов.
Өнгөрсөн онд Хөлөнбуйр хот нь албан ёсоор Монгол-Хятад-Оросын олон улсын аялал жуулчлалын хот болсон тул зам харилцаа, аж үйлдвэр зэрэг салбаруудаа хөгжүүлж, гурван улсын хилийн аялал жуулчлалын “цогц” бүтээн байгуулалтыг бий болгохоор зорьж байна.    
2017 онд Хайлаар-Улаан-Үд-Эрхүү чиглэлийн 7 нислэг, Хайлаар-Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн 22 нислэгтэй болсон байна. Түүнээс гадна аялал жуулчлалын компаниудыг боомтоор нэвтрэх хөнгөлөлттэй бодлогоор дэмжиж байгаа аж.
Хөлөнбуйр хотын Аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны дарга Туяа “Бид Монгол, Орос улсуудтай “цогц” аялал жуулчлалын зах зээлийн хамтын ажиллагааг улам бүр нэмэгдүүлнэ” хэмээн хэлэв.
Дашрамд дурдахад, Хөлөнбуйр хот нь Монгол-Хятад-Орос гурван орны хил залгаа ӨМӨЗО-ны зүүн хойд бүсэд байрладаг юм. ОХУ болон Монгол Улстай нийт 1733 км газар нутгаар хиллэдэг. Мөн Хөлөнбуйрын тал нутаг нь дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг юм.    

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?