ОХУ-ЫН ЭСРЭГ ИХ БРИТАНИ ХОРИГ ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ

2018-03-15  
Их Британийн эрх баригчид Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт ОХУ-д үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах “Новичок” хэмээх бодисоор хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутган, хориг тавьж эхэллээ.

Их Британийн Ерөнхий Сайд Тереза Мей энэ сарын 14-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын 23 дипломатыг Их Британийг долоо хоногийн дотор орхин явахыг шаардсан юм. Тэрбээр уг хүмүүсийг дипломат нэр зүүсэн тагнуулууд байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн Сайд С.Лавровын Лондонд хийх ажлын айлчлалыг цуцлан тус улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн хяналтыг өндөрсөгөж, визний нөхцлөө чангатгах болсноо онцлоод шаардлагатай тохиолдолд Их Британийн банкууд дахь Оростой хамааралтай дансыг түгжих арга хэмжээ авах тухайгаа мэдэгдсэн юм.

Их Британийг орхин явах 23 дипломатын дунд ОХУ-аас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташетийн ажилчид багтсан тухай энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны албан ёсны төлөөлөгч М.Захарова мэдээллээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн Сайд С.Лавров Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт ОХУ ямар ч холбоогүй болохыг онцлоод, Их Британийн эрх баригчдыг дэлхий нийтийг төөрөгдүүлж, ОХУ-ын нэр хүндийг унагах оролдлогоо зогсоохыг шаардлаа.

 
 
Н.ОДГИЙВ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?