Архангай аймгийг Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар өнгөрсөн шөнө 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тодруулбал, Эрдэнэмандал сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, /Ө 48052/0.0//, У 101045/00// огтлолцолд шөнө 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мэдээлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэлээ.
Н.ОДГИЙВ