ХӨРСНИЙ БОХИРДЛООС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

2018-03-15  

Урин дулааны улирал ирж хөрсний бохирдлоос үүсэн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Цас хайлан шар усны үеэр үүсч, хөрс бохирдож байгаатай холбоотойгоор цусан суулга, сальмонеллёз, энтеровирус зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Бохирдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг байна. Тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг юм байна. Энэ онд цусан суулга өвчнөөр 521 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 231 тохиолдлоор нэгдсэн үзүүлэлт болжээ. Ихэвчлэн бага насны хүүхэд уг өвчнөөр өвчилдөг байна. Энэхүү эрсдлээс хамгаалах үүднээс Эрүүл мэндийн яам дараахь зөвлөмжийг гаргажээ.

Үүнд:

  • Ундны усыг баталгаатайэх үүсвэрээс авах
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
  • Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Усны савыг долоо хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
  • Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
  • Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
  • Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
  • Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
  • Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
  • Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?