ДЭЛХИЙН ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ УЛС ОРНУУД ТОДОРЛОО

2018-03-16  

НҮБ-ын хувилбараар энэ жилийн дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд улс  тодорсон байна.

НҮБ-ын жил бүр нийтлэн гаргадаг Дэлхийн аз жаргалын тайлан илтгэлд дэлхийн 156 орныг нэг хүнд ноогдох ДНБ, авлигын түвшин, аз жаргалтай байгаагийн шалтгаан болон хувь хүний эрх чөлөө, нийгмийн дэмжлэг болон бусад шалгуураар үнэлэн жагсаадаг. Өнгөрсөн жил жагсаалтын 5 дугаар байрт жагсаж байсан Финланд улс энэ жил Норвеги улсыг ардаа орхиж эхний байрт оржээ.

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын эхний арван байрт Финланд болон Норвеги улсаас гадна Дани, Исланд, Швейцарь, Нидерланд, Канад, Шинэ Зеланд, Швед болон Австрали улс орсон бол хамгийн аз жаргалгүй улс орнуудын жагсаалтад Өмнөд Судан, Төв Африкийн улс болон Бурунди улс орсон байна.

 

 

Н.ОДГИЙВ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?