3,4,5 САРД ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТ ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭНЭ

2018-03-16  

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 225 удаагийн ой хээрийн түймэр гарч нийт 587.4 мянган га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 77.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.  Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, энэ оны 3, 4, 5 дугаар сард нийт бүс нутгаар хуурайшилт эрчимтэй нэмэгдэж, ялангуяа ой хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй аймгуудад олон жилийн дунджаар илүү халж, хур тунадас бага орох урьдчилсан төлөв гарсан байна.

Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргажээ. Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?