ЭНЭ ХАВАР НИЛ ЯГААН, УСАН ЦЭНХЭР ӨНГӨ ТРЭНД БОЛЖ БАЙНА

2018-03-16  

Сүүлийн хоёр жилд неон өнгө хувцас загварт хүч түрэн орж ирээд байсан бол энэ оны хувьд гялалзсан пластик, нил ягаан, усан цэнхэр өнгө тренд болох гэж байна. Уншигчиддаа хавар, зуны тренд загварыг танилцуулж байна.

ЭНЭ ХАВАР ХҮССЭНЭЭРЭЭ ХУВЦАСЛАЖ БОЛНО-

“Байгаа бүхнээрээ гангарах нь” гэх хэллэгээр энэ хавар 1980-аад оны стилийг тодорхойлж болно. Тэр дундаа энэ хавар, зун 2018 улиралд дизайнерууд яг л Элтон Жон мэт хувцаслахыг санал болгож байна. Тайзны өмсгөл мэт анхаарал татам загварууд “Gucci” ордны шинэ цуглуулгад үзэгдсэн байна. Дэлхийн алдартай брэндүүдийн цуглуулгад багтсан өргөн мөртэй смокинг хослол, гүн ухлаадастай цэцгэн хээтэй цамц, корсет ба боди загварууд багтжээ.

Түүнчлэн панк рок урсгалаар хувцаслахыг хүсвэл “Prad” брэндийн цуглуулгаас хайсан загвараа олох боломжтой. Нарийн хүрээтэй тэгш өнцөгт бүхий нарны шил, ирвэсний хээтэй пальто, скинни өмд зэрэг нь танд сүүлийн үеийн трендтэй хөл нийлүүлэн алхахад тусална.

НИЛ ЦЭЦГИЙН ӨНГӨ-

Энэ өнгө магадгүй 2018 оны албан ёсны өнгө байж ч магадгүй юм. Гэхдээ бид байгалийн мэт харагдах нил ягаан өнгийг хэлж байгаа гэдгийг анхаарна уу. Унтлагын хослолоос эхлээд бүсгүйчүүдийн өмсөх дуртай даашинз хүртэл 2018 оны хавар, зуны загварын тайзан дээр ихэнх нь ийм өнгөтэй байгаа юм.

ДӨРВӨЛЖИН ХЭЭТЭЙ ДААВУУ-

Саарал өнгийн, дөрвөлжин хээтэй хүрэм “street style” жинхэнэ хүчээ авч байгаа гэж хэлэхэд болно. Дөрвөлжин хээтэй өнгийн даавуугаар урласан гадуур хувцаснаас эхлэн эрэгтэй хүрмээс санаа авч хийсэн гадуур хувцас загварын тайз болоод гудамжны загварын шоу зэрэг дээр жинхэнэ тренд болж байгаа тул та бүхнийг хувцасны шүүгээндээ нэмэхийг зөвлөж байна.

БИЕИЙН ТАМИРЫН ХОСЛОЛ-

80, 90-ээд оны үеийн биеийн тамирын хослолоос санаа авсан загвартай тамирын хослол энэ хавар тренд болон эргэн иржээ. Ретро стилийн биеийн тамирын хувцасны деталь хэсгүүд зөвхөн Рианнагийн “Fenty x Puma” хаврын коллекцид тусгагдаад зогсохгүй Gucci, Tod's, and Louis Vuitton зэрэг брэндүүдийн үнэтэй загваруудын нэг болох магадлал өндөр байгаа аж.

ПЛАСТИК МАТЕРИАЛ-

Calvin Klein, Valentino, Chanel зэрэг томоохон брэндүүд пластик материалтай гадуур хувцас болон гутлыг хаврын загварын шоугаараа танилцуулсан байна. Хавар болж борооны улирал ирэх үеэр маш их хэрэг болох загвар аж. “Chanel” брэндийн  2018 оны хаврын загварын шоун дээр эдгээр хуванцар, пластик материалтай хувцаснууд багтсан гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

ХАР ЖИЙСЭН МАТЕРИАЛ-

Хар өнгийн жийнсэн материалтай хувцсаар шүүгээгээ сэлгэх цаг болжээ. Хар жийнсэн материал бүхий өмд, хослол даашинз энэ Хаврын загварын тайзнаа ихээр танилцуулагдаж байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?