ТРАМП ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХӨӨ ХАЛЛАА

2018-03-16  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэслэгч генерал Герберт МакМастерыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдэж, түүний орны хүнийг идэвхтэй хайж байгаа юм байна. 

Тус хэвлэлд АНУ-ын төрийн тэргүүн энэ алхмыг хийхэд бэлэн байгаа талаар мэдээлжээ. "Вашингтон пост" сонинд мэдээлснээр, гол зөвлөхүүдийнхээ нэгийг халах Трампын шийдвэр нь бусад өндөр албан тушаалтнуудад ч нөлөөлнө гэсэн байна. 

Хэдхэн хоногийн өмнө Трамп твиттер хуудсаараа Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг ажлаас нь халж, оронд нь Тагнуулын төв газрын дарга Майк Помпеог томилох шийдвэр гаргаснаа зарлалаа.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?