МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2018-03-16  

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аян энэ сарын тавнаас ирэх тавдугаар сарын нэгний өдөр хүртэл үргэлжлэх юм. Аяны ээлжит сургалтыг “Сан” дээд сургуулийн танхимд өчигдөр зохион байгуулж, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19, 47, 73, “Ес эрдэм”, “Эрхэт эрдэм”, “Эрдмийн ач”, “Номун далай”, “Русская гимназия” сургуулиудын ахлах ангийн 350 гаруй сурагчид хамрагджээ.

Сургалтын үеэр хувь хүний хөгжлийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтын талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Доржхорол нар мэдээлэл өглөө. Аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн ЕБС-ийн 10, 11, 12-р ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна.

 

 

Н.ОДГИЙВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?