АРХАНГАЙ АЙМАГТ БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС ҮҮДЭН 10 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН ХАНА ЦУУРЧЭЭ

2018-03-16  

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, Ө-48052/00, У-101045/00 өчигдөр 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас Онцгой байдлын байгууллага нөхцөл байдлыг хоёр ч удаа тодруулахад, “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй” хэмээн мэдээлж байсан юм. Гэвч тус сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн 3 давхар барилгын хана цуурсан, нэгдүгээр давхрын цонхны шил хагарсан тухай мэдээллийг сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээллээ.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?