ЗУУН ДАМНАСАН 80 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

2018-03-16  

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн дэлхийн усны өдөр жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог. Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой болон дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны академитай хамтран “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн байна. Усны салбарын хөгжлийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн ховор, нандин бүтээлүүдээс бүрдсэн энэхүү үзэсгэлэн нэг сарын хугацаанд нээлттэй байх юм байна. Үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар болон усны салбарын үе үеийн төлөөллүүд оролцжээ.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?