"НООЛУУР" ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2018-03-16  

Монгол Улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоол гаргалаа.

Уг хөтөлбөрт  нийт боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн арьс, шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлж, “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Түүхий эдийн бэлтгэлийн улирал буюу жил бүрийн 3, 4 дүгээр сард эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж байгаагаас гадаадын худалдаа эрхлэгчид их хэмжээний бэлэн мөнгөтэй ирж, сайн чанарын түүхий эдийг бэлэн мөнгөөр худалдан авч, орлогын албан татвар бага төлж,  экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямар ч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байна. Үүнээс шалтгаалж дотоодын түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60 хувийг ашиглаж байгаа нь ажилтны цалин хөлсөнд нөлөөлж, улмаар тус салбарын мэргэжлийг сонирхогчдын тоо цөөрөх хандлагатай болж байна. Ноолуурын салбарт инженер, техникийн 1000, нарийн мэргэжлийн 3000 гаруй ажилтны хэрэгцээ байгаа ч сүүлийн 5 жилд дунджаар инженерийн боловсролтой 40-50, нарийн мэргэжлийн 10 хүрэхгүй ажилтан жилд их, дээд сургууль төгсөж байна.

Дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ноолуурын үйлдвэрлэлийн техник, технологийг хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулжээ.

Засгийн газрын 2000 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Ноолуур хөтөлбөр”-ийг 2000-2004 онуудад хэрэгжүүлсэний үр дүнд улсын хэмжээнд бэлтгэж байгаа ноолуурын нөөцийн 88 хувийг гүйцэд боловсруулж, ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт эрчимтэй өсч, тухайн үеийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмрийг оруулсан байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?