НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхий дахинд байгаа хүүхэд бүрийн эрх ашиг, ирээдүй, сурч боловсрох нөхцөл гээд хүүхэдтэй холбоотой бүхэнд санаа тавьдаг тэдний дуу хоолой болж байдаг байгууллага. Тус байгууллагаас саяхан хүүхдэд хамгийн халтай орнуудын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтыг Сири улс тэргүүлжээ.
НҮБ-ын хүүхдийн сан Сири улсыг хүүхдэд хамгийн халтай улс гэж үзсэн нь дараах шалтгаантай. Дайны хөлд нэрвэгдсэн хүүхдийн тоо Сири улсад хамгийн их байгаа нь ийнхүү хүүхдэд халтай орноор нэрлэх гол үндэслэл болжээ. Дэлхий дээр өнөөдөр нийт 5.5 сая хүүхэд иргэний дайн, зөрчилдөөний улмаас гэр оронгүй, дүрвөн амьдарч байгаа бөгөөд түүний 2.3 сая нь Сирийнх. Энэ нь дотоодын хямралтай, иргэний дайн зөрчилтэй байгаа бусад орнуудтай харьцуулахад хэд дахин илүү үзүүлэлт юм байна.
Н.ОДГИЙВ