ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 68 ХЭРЭГ ШАЛГАГДАЖ БАЙНА

2018-03-16  

Цагдаагийн ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын  алба, Тусгай ажиллагааны газрын албан хаагчид хамтран гуравдугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө хар тамхи мансууруулах бодис хууль бусаар улсын хилээр хил нэвтрүүлдэг худалдан борлуулдаг болон энэ төрлийн бодисыг боловсруулж бусдад зардаг 16 хүн баривчилсан байна. Тэднийг цагдан хорьж, шалгаж байгаа юм байна.

Мөн мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал буюу каннабис түүж, өөр төрлийн бодистой нийлүүлж боловсруулан бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай иргэн Г гэгчийг энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ  авч явсан мансууруулах бодисыг  нь эд мөрийн баримтаар хураан авчээ.

 2018 он  гарснаас хойш Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэдгийг мэдэгдлээ.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?