МУГЖ Т.АРИУНАА 51 НАС ХҮРЛЭЭ

2018-03-16  

Өчигдөр  буюу энэ сарын 15 ны өдөр МУГЖ, Төмрийн Ариунаагийн 51 насны төрсөн өдөр болсон байна. Урлагийн салбарт үнэнчээр зүтгэж яваа түүний төрсөн өдөрт салбар салбарын зочид ирцгээжээ. Гэхдээ олны дундаас онцгой гэдэг шиг тэдэн дундаас яалт ч үгүй ялгарч харагдсан нь дуучны хань болоод хоёр хүү нь байсан байна. “Эрос” хатагтай, НҮБ-ын элч дуучин тодотголтой МУГЖ Төмөрийн Ариунаа 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төржээ. Тэрбээр багадаа одоогийнх шигээ “галзуу” бус, ихэд даруухан хүүхэд байсан гэдэг. Тэрбээр нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага дор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан байна. Анх 15 настайдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар урлагийн хүн болох замнал нь эхэлж байжээ.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?