ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫГ ЖИЛ 6 САР ХААХААР БОЛЛОО

2018-03-16  

Замын цагдаагийн газрын уулзварт Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух гүүрэн гарцыг барих ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн. Уг гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж буй газар дээр ажиллаж мэдээлэл өгсөн юм. Энэхүү гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэх бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: -Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн жил зургаан сарын хугацаанд Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хаахаар болсон байна. Олимпийн гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16-20 мянган машин зорчдог ачаалал ихтэй гудамж. Тиймээс энэ гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. Энэ ажлын хүрээнд манай мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүр барих ажлыг судалж, шийдвэрлэж байгаа юм байна.

Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно. Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл энэ юм. Мөн энэ жил Зүүн дөрвөн замын уулзвар дээр нүхэн, гүүрэн гарцуудыг хийж байгаа юм. Яармагийн гүүрний ажил мөн хийгдэж байгаа гэдгийг хэллээ. Энэ жил 3 гүүрний ажил хийгдэх юм байна.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?