ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООГООД ХЭРГИЙН ГАЗРЫГ ОРХИЖ ЯВСНЫГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭЭ

2018-03-19  

Өнгөрөгч баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд тэр дундаа дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна. Амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй тайван байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 6 осол, явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол тус тус бүртгэгджээ.

Тухайлбал: СХД-ийн нутаг Толгойтын хуучин эцсийн замд T.Vitz маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодож T.Pruis, T.Premio автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 том хүн, 2 хүүхэд гэмтсэн,

Мөн СХД-ийн нутаг Хар хорин захын хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч тухайн үедээ согтууруулах унлдааны зүйл хэрэглэсэн байсан.

2018.03.17-ны 23 цагийн орчим БГД-ийн нутаг Телевизийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч нэр, оршин суух хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн уг хэргийг T.Pruis-20 маркийн автомашины жолооч Г үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна.

Мөн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллалаа. 

 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?