ХҮҮХДИЙН АМИАР ДЭНЧИН ТАВЬСАН ХӨРӨНГӨТНҮҮДИЙН ЗУГААЦЛЫН ЭРГЭН ТОЙРОНД...

2018-03-19  

Засгийн газраар батлуулж, Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаан өчигдөр Говьсүмбэр аймгийн Баянталд болжээ. Жил бүр оЛны шүүмжлэл, төрийн бус байгууллагуудын эсэргүүцлийг үл хайрхан байж зохион байгуулагддаг энэ уралдаан өнөө жил бүр ч том асуудал дагууллаа.

Учир нь “Дүнжингарав-2018” уралдаан шөнө дөл хүртэл үргэлжилж баахан бужигнаан болжээ.

“Хавар морь уралдуулахыг зогсоовол монгол ёс заншил, уламжлалаа алдана” хэмээн мэдэмхийрэгчид жинхэнэ утгаар нь өөрсдөө ёс заншлаа уландаа гишгэж “шөнийн уралдаан” гэгчийг зохиосон байх юм. Монголын түүхэнд урьд, хожид хэзээ ч болж байгаагүй “шөнийн уралдаан”-д баяд, ноёд, алдар цуутнууд цуглан цэнгэж, 16 хүүхэд мориноос унаж 3 хүүхэд хүнд бэртэж, гэмтсэн гэсэн тоо гарчээ. Гэхдээ энэ бол албан бус тоо. Шөнө дөлөөр дахиад хэдэн ч хүүхэд унаж бэртсэнийг мэдэх хүн одоогоор алга.

Энэ наадмын хоёр дахь асуудал нь “эрлийз морь уралдсан” гэх маргаан.

Уг нь одоогийн ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдын албыг хашиж байхдаа буюу жилийн өмнөхөн “Монгол газар дээр монгол морь л уралдана” гэсэн поп үг хэлж олны талархлыг ихэд хүртсэн байдаг. Гэвч энэ жилийн “Дүнжингарав-2018”-ийн үеэр энэ үг лөөлөө болж эрлийз, хурлийз, хольцтой, хольцгүй нийлэн уралдаж эх, адгаа алджээ.

Харин энэхүү эмх замбараагүй, олны уур бухимдал төрүүлсэн энэ наадам гэгч зугаацлын арга хэмжээг энэ хэвээр нь орхих уу, эсвэл хэн нэгэнд хариуцлага тооцох уу гэдэг нь маш бүрхэг үлдэж байна.

Наадам хэмээн нэрлэсэн хөрөнгөтнүүдийн зугаацлын үеэр, УИХ-ын гишүүд, уул уурхайн дарга захирлууд, өөрсдийгөө алдарт уяач хэмээн тунхаглагчид, түүний гэр бүл, хамаатан саднууд цуглажээ. Тэдний хэрхэн зугаацаж явсныг бид цуварлаар нийтлэх болно.  

 

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
САРУУЛ:ЭЗНЭЭ ХАЙСАН ХҮҮХДҮҮД ЗӨНДӨӨ БАЙСАН.ИЙМ УРАЛДААН Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ 2018-03-19
ZOCHIN:YUNII CHIN MONGOL SOYOL HAR SHUNU INGEJ URALDAAN DUUSGADAG YAMAR EOS BSAN YUM BE 2018-03-19
Ундрах.Г:Харанхуйд хурдан морины уралдаан зохион байгуулахыг дуугүй өнгөрөөж зөвшөөрсөн байдал үүсгэн эрхэлсэн ажилдаа буюу хүүхдийн эрхийг хамга**** бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Говьсүмбэр аймгийн засаг дарга Та насанд хүрээгүй хүнд хайхрамжгүй хандсан үйлдэл гаргасан тул албан тушаалаа хүлээлгэн өгч шийтгэлээ хүлээ. Хариуцлагыг нутаг дэвсгэрийн засаг захиргааны төрийн албан хаагчаас нь эхлэе. Засгийн газрын шийдвэрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж чадаагүй бол өөр юу ч хийж чадахгүй шүү Та 2018-03-19
Кк:Хай харанхуй уралддаг ману ёс уу танай ёс биш ва. Энэнээс хойш ману ёсоор уралдаааа 2018-03-20
зочин:Хулгайч нарын үйлдэл харваас 2018-03-20
ЗОЧИН:****уудаа ионголын ирээдүйгээр зугаа гаргадагаа м. энхболдоос эхлээд зогсоо. 2018-03-20
Иргэн:УЯАЧ ХҮҮХЭД УРДАХ МАШИНАА ХАРАХГҮЙН УЛМААС МАШИН МӨРГӨСӨН ЭМГЭНЭЛ 2018-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга