ӨВЧНИЙ ГОЛОМТТОЙ ГАЗАРТ ҮХСЭН МАЛЫН СЭГ ЗЭМ ХӨГЛӨРӨХ НЬ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ?

2018-03-20  

Өнөөдрийн байлдаар манай улсын 8 аймгийн 20 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч одоогийн байлдаар шүлхийд нэрвэгдсэн 4713 мал устгаад байгаа бол 6552 мал өвчлөл авсан гэсэн албан мэдээллийг ХХААХҮ-ийн яамнаас хэлж байна.

Гэвч шүлхийн голомттой зарим бүс нутагт устгалаа бүрэн гүйцэт хийж байна уу, өвчлөлийг таслан зогсоох арга хэмжээгээ авч байна уу гэдэг нь тодорхойгүй байна.

Учир нь шүлхийн өвчлөл гараад сар орчим бож байгаа Булган аймагт үхсэн малын сэг зэм, хаа сайгүй хөглөрсөн дүр зураг харагдах...

Хамгийн гол нь тэрхүү сэг зэмтэй газарт эрүүл мал хуй нь идээшилж байгаа дүр зураг угтах юм. Тэгэх тэгэхдээ шүлхийн голомтоос зуухан метр зайд шүү.  

Угтаа бол гоц халдварт өвчин гарсан нутагт малын сэг зэм хөглөрөх нь битгий хэл үс ноосыг нь ч хийсгэхээс сэргийлмээр. Гэвч тэгсэнгүй.

Энэ талаар шүлхийн голомт дээр ажиллаж байгаа мэргэжилтнээс тодруулахад: "зуун метрийн цаана байх үхсэн малын сэг зэм шүлхийн голомттой бүсэд биш учраас хамаагүй. Өөрсдийнхөө жамаар үхсэн" гэж тодорхойлоод булшлах нь маньд хамаагүй гэсэн утга бүхий хариулт чулуудав.

Гэвч холбогдох яамныхны өгсөн мэдээллээр шүлхийн голомт дээр ажиллаж байгаа бол жамаараа үхсэн малын сэг зэмийг ч хамтад нь устгах ёстой аж. Тэгж гэмээнэ өвчин тархах нөхцөлийг таслан зогсоодог байна.

Харин тэнд шүлхийн голомтод нааш, цааш явах машин бүрээс 1000 төгрөгийн татвар авч, ариутгал хийсэн болж суугаа нөхөд үнэхээр ажлаа хийж байнаа үгүй гэдэгт холбогдох газрууд нь хяналт тавих хэрэгтэй бололтой.  

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?