"Монголын эдийн засгийн форум-2018"-ын үндсэн чуулган тавдугаар сарын 21-22-нд болох нь. Засгийн газар, "Монголын эдийн засгийн форум" төрийн бус байгууллагатай хамтран 2010 оноос уламжлал болгон зохион байгууулж буй уг чуулган өнгөрсөн жил завсарласан юм.
Харин энэ удаад тус чуулганыг хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд чуулга уулзалтын бүртгэл эхэлсэн байна. Чуулганы эхний хэсэг энэ сарын 29-30-нд "Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг" сэдвийн хүрээнд болох юм. Уг хэлэлцүүлгээр татварын багц хуулиудын нэмэлт, өөрчлөлт болон Засгийн газраас баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэлэлцэхээр болжээ.
Э.ЭНХЛҮҮН