ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТ ХҮҮХДҮҮДИЙН АМИАР ЗУГААЦСАН ХӨРӨНГӨТНҮҮДИЙН НААДАМ “ДҮНЖИНГАРАВ 2018”-Д ЗАЛАРЛАА

2018-03-20  

Ганцхан жилийн өмнө Ерөнхий сайдын албанд байхдаа "Дүнжингарав хурд-2017" наадмыг түдгэлзүүлэх Шүүхийн тогтоолыг үл хэрэгсэн, зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гаргуулж байсан эрхэм бол Ж.Эрдэнэбат.

Төрийн өмнө хариуцлага хүлээх албан тушаалд байхдаа шүүхийн тогтоолыг биелүүлж байгаагүй тэрбээр хариуцлагаас мултарч, албаа өгчихсөн хойноо ийнхүү "хөрөнгөтнүүдийн наадам"-д заларч, унаач хүүхдүүдийн амь насаар зугаа хийн "Дүнжингарав хурд-2018"-аар баярхал, бахархалтайгаар тухалсан нь энэ.

Төрийн гурван өндөрлөг бууснаасаа хойш дөрвөн жил төрийн тусгай хамгаалалтад байх эрхтэй. Тийм ч учраас эрхэм экс Ерөнхий сайд төрийн хамгаалалтын хамт Засгийн газрын дугаар бүхий машинаар Дүнжингарав наадмаар зочилсон юм. Хар савхин хүрэм, хар нүдний шилээр дүрээ хувиргасан ч Ж.Эрдэнэбат бидний дурангаас мултарч чадсангүй.

“Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнийн гэр машинаар зочилж, нэлээд цагийг өнгөрөөсөн мань эр их насны морь эргэх цагаар өөдөөс нь угтахаар гарч одсон юм. Чухам экс Ерөнхий сайд морь уядаг болов уу, эсвэл зугаацаж явсан уу гэдгийг тааж хэлэмгүй.

Сүүлийн жилүүдэд морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудал ихээхэн анхаарал татаж бичигдэх болсон. Гэвч Шүүх, Засгийн газрын шийдвэр гараад ч хөрөнгөтнүүд ёстой л “салаавч” өгч, хуруухан чинээ хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хохироон наадсаар байна. Цагтаа Монгол төрийг удирдаж явсан экс Ерөнхий сайд нь хүртэл ардын хүүхдүүдийг хайрлахгүй байгаа юм чинь бусад нь ч аргагүй биз ээ.

Өдгөө арьсаа хамгаалж, мэдэгдэл хийж байгаа уяач улстөрчид цөөнгүй байна. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболд "тухайн үед байгаагүй, гадаадад томилолттой явсан" гэх мэдэгдэл гаргасан. Ажилтай л явсан болохоос ирэх л байсан нь ойлгомжтой шүү дээ. Учир нь өнгөрсөн жилийн Дүнжингарав наадмаар М.Энхболд тусгай хамгаалалттайгаар Х.Наранхүү гишүүний гэрээр зочлоод явж байхтай нь манай сурвалжлах баг халз таарч зураг дарсан ч хүчинд автан устгуулсан түүхтэй. Тэгээд ч М.Энхболд Морин спорт уяачдын холбооны тэргүүн шүү дээ.

Ямартай ч уяачид Монгол төрийн шийвэрийг ч үл тоон, жилийн жилд балчир хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж зугаацсаар сүүлдээ бүр шөнө дөлөөр ч наддаг болов. Уржигдрын уралдаанаар л гэхэд 16 хүүхэд морьноос унаж, 3 хүүхэд хүнд гэмтсэнээс нэг нь тархины хагалгаанд орохоор болсон нь тун харамсалтай. Хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндээр наадагч дараагийн нөхөр хэн болохыг бид үргэлжлүүлэн хүргэнэ.

"Даам гарсан" уяачид Засгийн газартаа салаавч өгч байгаа нь монголын эмгэнэл биш үү!!!

 

 

 

Эх сурвалж : Mongolcomments.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?