С.БАЯРЦОГТ БОЛ “ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА”

2018-03-21  

Сангийн сайд асан С.Баярцогтыг авлига, хээл хахууль авсан, олон улсын төвшинд мөнгө угаасан гэх хэргээр Швейцарь улсын прокуророос шалгаж байгаагаа мэдэгдсэн юм. Улмаар түүний   Швейцарийн хэд хэдэн банкинд байрлаж байгаа 1.85 сая ам.долларын хадгаламж бүхий данснуудыг нь царцааснаа ч мэдэгдсэн юм.

Харин царцаасан дансны мэдээлэл дунд 2008 онд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжиж орж ирсэн баримт бий.

Энэ мэдээлэл  өчигдөр олон нийтийн дунд шуугиан тарьж АН С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэр хүтэл гаргасан юм.

Энэ бүхний хариуд өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийж, өөрийгөө энхийн цагаан тагтаа болгож цайрууллаа.

Учир нь тэрээр өмнө нь оффшорийн хэрэгт орооцолдохдоо хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлаж байсантайгаа утга ижил тайлбар хийсэн юм.

Ингэхдээ:

2006 Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийх гэж Швецайрьт данс нээсэн. Монголын нэг бизнесмэнээс 8,2 сая еврогийн зээл авч Швейцарь дахь дансандаа хийсэн. 2013 онд эргүүлэн татсан. Харин саяын царцаасан данс бол надад мөнгө шилжүүлж байсан нэртэй бизнемэний данс”. гэсэн тайлбар хийж “надтай холбоотой гэж үзээд байгаа тэр 10 сая доллар чинь монголын нэг нэртэй бизнесмэнийх” хэмээн сэтгүүлчдийн амыг тагласаар гарч одсон юм.

Ингэснээр тэрхүү нэртэй бизнесмэнийг нь олж асуултаар булах нь хэвлэлийнхэнд үлдэв бололтой.

Ямартай ч монголын бүх хэвлэл мэдээллүүд цугласан энэ хурлаас С.Баярцогт “энхийн цагаан тагтаа”  болоод гарав.

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:энэ хулгайч нөхөрийн хулгай хийж гадаадад нуусан мөнгийг монголд оруулж ирэх хэрэгтэй 2018-03-24
Зочин:Муур хулгана болж тоглодог цаг нь одоо өнгөрсөн. Сайн дураараа хэргээ өөрөө илчилвэл өлзийтэй болоод байгааг ойлгох чадвар байна уу түүнд 2018-04-02
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?