М.ДАЛАЙЦЭРЭН: УСНЫ САЛБАРТ ТӨРИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

2018-03-22  

Дэлхий дээр 2 минут тутамд нэг хүүхэд, жил бүр 1,8 сая хүүхэд цэвэр усны хомосдол орж нас барж байна. Мөн дэлхийн 10 хүн тутмын нэг нь цэвэр усгүй байгаа бол 2025 он гэхэд 1,8 тэрбум хүн усын гачигдалд орох тооцоо бий. Манай улс нэн ядуу усны нөөцтэй 22 орны тоонд ордог бөгөөд нийт усны нөөцийн 90%  нь гадаргын үлдсэн 10% нь гүний ус боловч нийт хэрэглээнийхээ 90%-ийг гүний уснаасаа хангадаг. Өөрөөр хэлбэл, жил ирэх бүр усны нөөц хомстсоор байна. Энэ бүхэн усны нэгдсэн бодлогогүй, усны салбарыг хариуцлах эзэнгүй байгаатай холбоотой гэж Усны салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Усны үндэсний төвийн инженер М.Далайцэрэн:

Дэлхийн дээр 2 тэрбум орчим хүн усны хомсдолд өртөөд байна. Монголд ч гэсэн усны хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тиймээс усны нөөцийг нэмэгдүүлэх ямар боломж байна, ус хангамжийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг төрийн бодлого ч үгүйлэгдэж байна. Ялангуяа говийн усны асуудал үеийн үед анхаарах ёстой асуудал хэвээр байна. Өнөөдөр уул уурхай хөгжихийн хэрээр энэ асуудал улам хурцдаж байна.

Уг нь усны салбарын олон эрдэмтэн, инженерүүд ийм боломж байна, ийм шийдэл байна гэдэг олон гаргалгаа, олон төслүүдийг санаачилсан байдаг. Энэ бүхнийг нарийвчилж судлаад амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол өнөөдрөөс илүү төвөгтэй байдалд орж болзошгүй байна.

Улаанбаатар хотын усны нөөц 2020 оноос хүрэлцэхгүй болно гэдэг судалгааг хийчихсэн. Улаанбаатар хотын эргэн тойрны гадаргын усны хуримтлал бий болгож ашиглахаас өөр сонголт байхгүй байна.

Манай улсын усны салбар эзэнгүй болчихсон. "Бид бүгдийг бүтээнэ бид бүгдийг сөнөөнө" гэдэг бодлогоор л явж байна, энэ салбар.

Нэгхэн жишээ хэлэхэд, Голланд улсын инженер Ян Брон гэдэг хүн

"Голланд улс Бие даасан усны яамтай, тэнд нь 100 гаруй хүн ажилладаг.  Гэтэл танайх Голландаас илүү усны асуудал, бэрхшээлтэй атал гучаадхан хүн ажилладаг усны газартай байгаа нь яавч зөв шийдэл биш." гэж хэлж байсан. Энэ бол манай усны салбар эзэнгүй болсныг илтгэж байгаа хэрэг.

"ЗУУН ДАМНАСАН 80 ЖИЛИЙН ТҮҮХ ОРШИВОЙ" УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС...

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ус:Монголчуудын хавдартай ус шууд холбоотой байгаа шуу 2018-03-22
1:Хүмүүсийн ухамсрыг яаж өөрчилдөг юм байгаа юм. Үгүй бол гүний усаа дуусгалаа 2018-03-22
Энэ нөхрийн аав нь мафын толгойлогч:Усныхан өөрсдөө өөрсдийгөө л унагаадаг, дотроо бүлэглэл бий болчихсон. Хэдэн докторууд нь хувиа хичээсэн, бэртэгчин зантай. Залуучуудаар ажилаа хийлгэчихээд жоохон мөнгө өгч, өөрсдөө бүх мөнгийг хувааж авсаар өдий хүрч эцэсдээ Усны салбар унаж байгаа нь энэ. 2018-10-29
Зочин:Том том бааж идэхээс цаашгүй тэгээд ажлаа хийгээчээ.ярьдаг ****ан хүмүүс хэрэгжүүлдэг сонсдог нэг ч үгүй болохоор яах вэ. 2020-09-23
Yu:Tsagdaa hamgaaltad awah heregtei shude tegj baij bat naidwrtai hamgaaladana 2020-09-23
Zochin:Hudlaa tom tom yum yrisan yu ch chadahgui nuhur bainalee 2020-10-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?