С.БАЯРЦОГТ ӨӨРӨӨ ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

2018-03-22  

Тэр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийсэн. - 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ, чөмгөө дундартал зүтгэж байж энэ гэрээг хийсэн гэж онцлоод - Төгс төгөлдөр гэрээ гэж дэлхий дээр хаана ч байхгүй гэж гэрээний сул талаа хаацайлахыг оролдов.

Харин Швейцарын талтай хамтарсан шалгалт эхэлсэн талаар, - Би баяртай байна. Монголчууд өөрсдөдөө үл итгэдэг. Тиймээс Швейцарийн банкин дахь дансыг тэдний талаас оролцож шийдвэрлэх нь эргэлзээг тайлах болно гэж хэллээ.

Намаас хөөгдсөн тухайд: -Энэ шийдвэр бол эмгэнэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол Ардчилсан нийгмийн зарчим. Манай намын удирдлагууд ийм дуулианыг далимдуулаад намаас хөөж байна. Хүний эрх, хувийн өмч, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудлыг хавчин боогоод эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана гэж хэллээ.

Гэхдээ тэр өөрөө өндөр албан тушаал, эрх ямба эдэлж байхдаа энэ тухай огт дурсаж байгаагүй нэгэн. Энгийн нэг иргэн болчихоод ингэж гомдоллох цаг ирнэ гэдгийг улс төрч байхдаа тооцоогүй. Нийгмийн гажуудлыг тэр засахыг оролдоогүй, харин ч гажуудуулах үйл явцын нэг эрэг шураг болж явсныг өнөөдөр санах хэрэгтэй.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?