БЯЦХАН ҮРСИЙНХ НЬ АМЬДРАХ ОРЧИН "АЙМШГИЙН ЕРТӨНЦ" БОЛЖ ХУВИРСАНД ХАРАМССАН ААВ, ЭЭЖҮҮД НЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2018-03-23  

"13 настай охиныг буудалд хүчирхийлэн, амь насыг нь хөнөөжээ...

Мартын 8 өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо энгийн өдрүүдээс 2 дахин өссөн буюу 400 дуудлага иржээ...

Ой 8 сартай хүүг буудалд хүчирхийлжээ... "   гэсэн аймашигт мэдээллүүд ар араасаа гарсаар... сүүлдээ нийгэм энэ мэдээлэлд цочрохоо ч больж.

2017 онд 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний 99% нь 4-7-хон насны бяцхан хүүхдүүд гэсэн аймшигт мэдээг ХЭҮК илтгэлдээ дурджээ. Гэвч энэ аймшигт хэргүүдийн бараг 50% нь хэрэгсэхгүй болдог.

Нэг үгээр, хүчирхийлэл гэгч харгислал байх л ёстой мэт ойлголт бий болж түүнд хариуцлага тооцох хууль, эрхзүй гэгч ч ард хоцрогджээ!!!

Харин энэ бүхэнд эмзэглэсэн, ирээдүйд бяцхан үсрийнх нь амьдрах орчин "аймшгийн ертөнц" болж хувирсанд харамссан ААВ, ЭЭЖҮҮД нэгдэж эхэллээ.

"ХҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЖАГСААЛ"-Д НИЙГМИЙН ОЛОН САЛБАРЫНХАН НЭГДЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЭХЭЛЛЭЭ

Энэ сарын 31 буюу ирэх Бямба гаригт "Хүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал" жагсаал зохион байгуулах санаачилгыг ээж, аавууд гаргалаа. Энэхүү жагсаал нийгмийн бшх салбарын иргэд, байгууллагууд оролцохоо ээлж, дараалан илэрхийлсээр байна. Юун түрүүнд жагсаалд  Драмын жүжигчид, Маск продакшн, Боксчин Д.Отгондалай болон загвар өмсөгч А.Сарнай нарын бусад урлаг, спортын салбарынхан гэр бүл, хамт олноороо нэгдэхээ илэрхийллээ.  

Мөн цахим хүсэл сонирхлоороо нэгдсэн цахим группүүд маш олноороо нэгдэж байна. Тухайлбал, "Алдарт эхийн одонтой ээжүүд" групп,  "Бүсгүйчүүд, ээжүүдийн Хатангоо" групп нэгдсэн бол

"Evolution" авто клуб тус жагсаалд өөрсдийн машинуудаараа цуваа үүсгэн төв талбай, төрийн ордонг тойрон дуут /сигнал/ дохиогоо ажиллуулж эсэргүүцлийн цуваа хийх хүсэлтэй илэрхийлжээ.

Түүнчлэн фм, радио, хэвлэл мэдэллийнхэн ч нэгдэж залуу уран бүтээлчид нэгдэн дуу хийхээр болжээ.

Мэдээж Төрийн Бус Байгууллагынхан нэгдэж дуу хоолойгоо илэрхийлэх хүсэлтээ илэрхийлсээр байгаагийн дотор хамгийн түрүүнд Хэнтий аймгийн "Бид нутгийнхаа Эзэд" ТББ хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд нэгдэж 

"Тэд хэлж эсэргүүцэж чадахгүй. Харин бид тэднийг хамгаалж тэдний өмнөөс ҮГЭЭ ХЭЛЖ ЭСЭРГҮҮЦЭЖ ЧАДНА!!! гэсэн уриалгыг ч дэвшүүлжээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан зарим бизнесийн салбарынхан ч мөн нэгдэж байгагийн дотор  "Сансар" сүлжээ дэлгүүрийн хамт олон нэгдэхээ хамгийн түрүүнд илэрхийлжээ.

Хамгийн аймашигтай нь "хүчирхийлэгчийн цаана хариуцлага хүлээдэг эзэнгүй үлдэж байгаа" -г талсан зогсоож, хүчирхийлэл үйлдэгчдэд ноогдуулаххариуцлагыг чангатгах, хуулиндаа өөрчөлт оруулах гээд олон шаардлагыг тавьж жагсах юм.

Жагсаалд үр хүүхэдтэй, хүүхдийнхээ ирээдүй хойчийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хэн бүхэн нэгдэж, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна!

 

 

С.Шүрэнчимэг 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?