ДАНДАА МАРГААН ДАГУУЛДАГ "ИХ ЭЕ" ЭНЭ УДААД...?

2018-03-24  

Монголын Үндэсний бөхийн холбооны найм дахь “Их Эе” хуралдаан өнөөдөр болох юм. "Их эе" хуралдааныг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Хуралд 200 төлөөлөгч оролцож бөхийн холбоо тойрсон маргаантай асуудлууд болоод холбооны тэргүүний асуудлыг ярина гэсэн хүлээлт байна.

Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаан тухай тодруулбал:

Өнгөрсөн 2017 онд Х.Баянмөнх, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын эрхмүүд "Их эе" хуралдааныг ээлжит бусаар зохион байгуулж МҮБХ-ны ерөнхийлөгч Р.Нямдоржийг огцруулан түүний оронд "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг томилсон байдаг.

Гэвч энэ шийдвэрийг МҮБХ-ны ерөнхийлөгч Р.Нямдорж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд албан тушаалаа ч хүлээлгэж өгөөгүй юм.

Харин хоёр хоногийн өмнө МҮБХ дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид одоо болох "Их эе"-ийг хуралдуудахгүй гэсэн шийвэрийг хүлээлгэж өгөхөө очсон ч холбооныхон дотоод ажилтай хэмээн хаалгаа түгжсэнээр тэнд үймээн үүссэн юм.

Энэ мэт маргаан, мэтгэлцээнтэй Монголын Үндэсний Бөхийн Холбоо үндсэндээ хоёр, гурван хэсэг болсоор удаж байна.

Одоогийн УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат анхлан 2002 онд болж байсан "Их эе" хурлыг орхиж гарснаас хойш "Их эе" хурал дандаа маргаан дагуулсан байдаг.

Учир нь А.Сүхбат тэргүүтэй нэг хэсэгбөхчүүд "бөхийн холбоог Р.Нямдорж өмчиллөө, хөгжүүлсэнгүй" гэж үздэг бол Р.Нямдорж нарын хүмүүс нь "сэргээш хэрэглэснийг нь зарласан учраас өс санасандаа биднийг муухай харагдуулах гэж хичээж байна" гэсэн тайлбар өгсөөр 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Өнөөдрийн "Их эе" ч хуралдаж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь өнгөрсөн онд "Их эе"-ийг хуралдуулсан Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх нарын бөхчүүдэд огт мандат олгоогүй бөгөөд  түүнээс үүдэн маргаан, мэтгэлцээн гарах ч эрсдэлтэй байгаа юм.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?