Лу.БОЛД : "ХОР, ХОГ, ХОВ" ГУРАВТ ХУТГАЛДСАН МОНГОЛЫН УЛС ТӨР

2016-03-29  

Дээхэн үед "ХЭЛ, ХИЛ, МАЛ" гурваа хамгаалбал Монгол улс хөгжинө гэж зохиолч, сэтгүүлч Зундуйн.Дорж хэлж бичдэг байсан. Их ч явж, их ч зүтгэсэн. Гурван үсгээс бүрдсэн, гурван үгийг Дорж тийнхүү гаргаж ирж дэлгэрүүлсэн. Тэгвэл дараагийн хэллэгийг УИХ-ын гишүүн, хэл шинжлэлийн доктор, утга зохиол судлаач С.Лувсанвандангийн хүү Лу. Болд гаргалаа.

Энэ удаа "Хор, Хог, Хов" гэсэн үгийг Лу.Болд өөрийн санаачилсан МоАН-ын Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн хуралдааны үеэр анх хэлсэн байна. Тэр Монголын улс төр бохирдсон гэдгийг маш товчхон илэрхийллээ.

Түүний энэ үгийг тайлбал : "Хор найруулагчид", "Ховоор амьдрагсад”, "Нийгмийн хог шаар болсон хүмүүс" Монголын улс төрд дүүрчээ. Ийм хүмүүсээс салсан цагт улс төр цэвэрших юм байна. Тиймээс энэ цэвэрлэгээг хийхийн тулд МоАН-ыг байгуулсан гэж ойлгож болох нь.

Харин АН-ын хувьд Монголын гэсэн үгээ авч хаяснаас хойш даль жигүүр нь хумигдсан гэж үзэл бодлоо илэрхийллээ. Тиймээс шинэ байгууллагынхаа өмнө Монголын гэсэн тодотголыг тэр авахаа мартсангүй. МоАН-ын үүсгэн байгуулагчийн нэг нь УИХ-ын гишүүн Г.Батхүү юм байна. МоАН-ыг Ардчилсан намын дараагийн хувилбар ч гэж ярих ажиглагчид бас бий болжээ.

 

 

 Д.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ө:Энэ Ч Я Ц А Г царайлсан баагий хэзээдээ Эх орноо боддог болчихоов. 2016-03-29
shuurhai:ehled uurigu zaschaad turuu zasah heregtei gjiigashd 2016-03-29
Зочин:ТЭГЭЭД ЧИ ӨӨРӨӨ НЭГ НЬ БИЗДЭЭ. НААДУУЛТАЙГАА БҮГДЭЭРЭЭ ЗАЙЛААЧ 2016-03-29
zochin:juji****d mash olon garch irne dee aliala****d **** 2016-03-29
АРД ТҮМНИЙ САНАА:Түүний энэ үгийг тайлбал : "Хор найруулагчид", "Ховоор амьдрагсад”, "Нийгмийн хог шаар болсон хүмүүс" Монголын улс төрд дүүрчээ. Ийм хүмүүсээс салсан цагт улс төр цэвэрших юм байна. Тиймээс энэ цэвэрлэгээг хийхийн тулд МоАН-ыг байгуулсан гэж ойлгож болох нь. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? УЛС ТӨР БОХИРДСОН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХӨӨД ЦЭВЭРЛЭГЭЭГ НЬ МоАН ХИЙХ ЮМ ГЭНЭЭ ТЭНЭГ ХҮНИЙГ ХУУРАХЧААН АЯДАЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ БҮХ УЛС ТӨРИЙН НАМАА ТАТАН БУУЛГААД ЦЭВЭРЛЭЭД СОНГУУЛИЙН БОЛОН УЛС ТӨРИЙН ХУУЛИУДАА ШИНЭЭР ГАРГААД АВЛИЛГААС АНГИД ТӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГООДОХ ДОО ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ ЦАГАА ТУЛАХЛААР ЮУ ГЭЖ ЭСЭРГҮҮЦЭХ БОЛ ОДОО ЭНЭ СОНГУУЛИАР ГАРАХЫН ТУЛД АСЕМ ИЙН УУЛЗАЛТЫГ ХИЙЖ АРД ТҮМНИЙГ НОМХОРУУЛЖ СОНГУУЛИЙГ ӨӨРСДИЙН ТӨЛӨВЛӨСӨНӨӨР АВТОМАТ ХАР МАШИНААР ХЭЛ АМГҮЙ ХУУРААД ХИЙЧИХ САНААТАЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ҮҮНИЙГ ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЗӨШӨӨРӨХГҮЙ ЭЭ УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХ ТИЙМ ШУДРАГА СОНГОЛТЫГ Л ХИЙХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА. 2016-03-29
Хүрлээ:Өөрөөр ч наад 3 үгэндээ ороод л өдий хүрэл яваа биз дээ Эх орон түмэнээ боддог бол наад хулгайч нараа илчлээд намаасаа гараа ч 2016-03-30
Ч.Долгормаа:Лу.Болд естой ****аж байгаа шуу. Хор, хов, хогийг цэвэрлэх гээд 1990 онд МоАХ-ыг байгуулсан гэнэ. Аав нь МАХН-ын гишуун байсан байлгуй дээ. Аав нь хор, хов, хог гэсэн уг уу? ерее хогийн шаар гэсэн уг уу? Тэнэг юм аа ... 2016-03-30
Ч.Долгормаа:Лу.Болд естой ****аж байгаа шуу. Хор, хов, хогийг цэвэрлэх гээд 1990 онд МоАХ-ыг байгуулсан гэнэ. Аав нь МАХН-ын гишуун байсан байлгуй дээ. Аав нь хор, хов, хог гэсэн уг уу? ерее хогийн шаар гэсэн уг уу? Тэнэг юм аа ... 2016-03-30
Ха ха:Энэ мэдрэлийн өвчтэй хүн ингээд яваад байж болохгүй ш тээ. Хавар болж юм нь хөдлөөд байхад эмнэлэгт хэвтсэнмнь зөв 2016-03-31
зочин :хор, ховонд төр нь хутгалдахаараа төрийн байгууллагын дарга нар нь ч хутгалддаг юм бна хэрэг алгаа тэнэгүүдийн нийгэм гэж ухаантай нь уланд гишгэгдэж ухаан муутай нь өндөрлөгт дэшигддэг болсон цэвүүн цаг ирсэн байхад Монгол улс яаж хөгжих билээ... Үүнийг таслан өөрийн амь насаараа дэчин тавиад ч болов энэ ард олныг удирдаад хувьсгал хийх эрэлхэг зоригтой тийм аавын хүү энэ монголд алга уу? байдаг бол тугаа бариад ч цуг яваад ч тулалдмаар л үе ирсэн бна шүү ... над шиг бодож сэтгэж бгаа өчнөөн олон хүмүүс бна шүү дэ яах ёстой вэ нөхдөө бичээд биш биелүүлэх л хэрэгтэй бна ш дэ БОЛД ОО 2016-03-31
сонс:Батхүүг дагуулчихаад нээх ХОР ХОГ ХОВ-гүй яваарай чи 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?