АУТИЗМТАЙ ЗУРААЧ

2018-03-27  

Энэ бол Б.Хувьт, 15 настай. Төрөлхийн аутизмтай хүү. Гэхдээ тэр зураач.

Угтаа аутизм гэгч аймшигт эмгэг бол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Ингэснээр ертөнцийг үзэх, хүлээн авах, бусад хүмүүстэй харилцах чадваргүй болж нийгмээс өөрийгөө тусгаарлах төрөлхийн эмгэг юм. 

Сүүлийн жилүүдэд энэ эмгэг Монголд ч нэлээн ихэсч байгаагДүрслэх урлаг дизайны “Анима” сургуулийн захирал Я.Булган онцолж байсан юм.

Б.Хувьт бол "Анима" сургуулийн сонсогч бөгөөд одоогоос 3 жилийн өмнө Бархүү багшийнхаа шавь болжээ.Энэ хугацаанд чамлахааргүй их зүйлийг сурсан байна.

Хүний хэлснийг шууд ойлгохгүй, ярьж чадахгүй, хааяа цөөхөн үг хэлдэг, дохио зангаагаар ойлголцдог ч энэ хүү үзүүлсэн зураг, эсвэл биетийг яг байгаагаар нь бус эвдэж, өөрийнхөө сэтгэхүйгээр л зохиомжлон зурдаг. Түүнийг зурж байхад зурганд нь эсвэл хэрэглэж байгаа эд зүйлсэд нь хүрэхэд арслан шиг архирч дургүйцлээ илэрхийлдэг. Өөрт нь таатай сайхан байгаа тохиолдолд чангаар инээж тааламжтай байгаагаа бусдад ойлгуулдаг тухай багш нь хэлж байлаа.

Б.Хувьт одоогоор 100 гаруй бүтээлтэй. Тэрээр зурахаас гадна төгөлдөр хуур тоглодог авьяастай. Энэ сарын 30-нд өөрийн биедаасан . "Солонго Атгах Хувьт" үзэсгэлэнгээ “Маршал арт галерей”-д гаргахаар зэхэж байна.

Тэрээр өөрийгөө үзэсгэлэн гаргаж байгаагаа, тэр ч бүү хэл зураач гэдгээ  ч мэдэхгүй байгаа нь даанч харамсалтай.  Гэхдээ тэр боломжгүй зүйл гэж байдаггүйг бидэнд харуулах шиг... Энэ үзэсгэлэнгийн зорилго ердөө л энэ.

Б.Хувьт бидэнд асуулт тавьж өөрийхөө уран бүтээлээр хариулж байна.

 

И.Намжилмаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:eviidee, ereeduid n amjilt chusee 2018-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?