ӨМНӨ НЬ ТАРЬСАН ШҮЛХИЙН ВАКЦИНЫ ҮЙЛЧЛЭЛ ДУУСЧ БАЙГАА Ч МАНАЙ УЛС ШҮЛХИЙН ВАКЦИНЫ НӨӨЦГҮЙ БОЛЖЭЭ

2018-03-27  

Өнөөдрийн байдлаар манай улсын 12 аймгийн 33 суманд шүлхийн өвчлөл гарсан байна. Харин хэд хоногийн өмнөөс 10 суманд хорио цээрийн дэглэмийг цуцалж  23 сум болж буурчээ. Гэвч Өвөрхангай аймагт шүлхий шинээр дэгдсэн гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Гэтэл манай улсын шүлхийн вакцины нөөц дууссан талаар ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг ярьжээ. Түүний хэлснээр,

Манай улс энэ жил 8.1 сая тун шүлхийн вакцин авна. Түүгээр 15 сая гаруй малыг вакцинжуулна. Дээрээс нь 1.6 сая тун вакциныг ОХУ буцалтгүй тусламжаар өгч байгаа юм. Харин вакцин захиалснаас хойш гурван сарын дараа үйлдвэрлэлээс гардаг учраас манайх ОХУ-ын нөөцөд байсан 500 мянган тун вакциныг нэгдүгээр сард оруулж ирж, шүлхий гарсан аймгууддаа тарааж, гал унтраагаад дуусчээ. Одоо вакцины нөөц байхгүй.

Хамгийн хурднаараа гэхэд, гэрээ байгуулсан үйлдвэрлэгчээс дөрөвдүгээр сарын 20-ны дотор дөрвөн сая тун вакцин нийлүүлэх ёстой. Тэр болтол хэрхэх нь тодорхойгүй байгаа хэрэг юм.

Есдүгээр сарын 20-ны дотор үлдсэн вакциныг хүлээн авах бо тусламжийн вакциныг долдугаар сард авах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Шүлхийн вакцин зургаан сар үйлчлэх хугацаатай байдаг. Тиймээс 2017 оны арваннэгдүгээр сард тарьсан вакцины үйлчлэл дөрөвдүгээр сард дуусах юм. Хэрвээ шинэ бүст  халдвар гарвал вакцинтай мал өвчлөх магадлал нь нэмэгдэнэ. Тиймээс одоо заавал тарих шаардлагатай байгааг онцолж байна.  

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Баттулга ерөнхийлөгч чанаргүй малын вакцин оруулж ирсэн гээд шуугиад яригдаад байсан манай хууль хяналтынхан тэр асуудалыг бас дараад орхисон уу. 2018-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?