ӨНӨӨДӨР 16 ЦАГТ ГАМШГИЙН АЮУЛЫН ДОХИО ДУУГАРНА

2018-03-29  

 “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг орон даяар зохион байгуулах гэж байна.

 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулах юм.

Энэ үеэр  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны /Хонхор/ иргэдийг нүүлгэн шилжүүлэх юм. Газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед Улаанбаатар хотын иргэдийг түр байранд нүүлгэн шилжүүлж байгаа анхны томоохон дадлага сургуулилт  болж байгаа юм.

Тиймээс иргэд, хөдөлмөрчид ч мөн нэгдсэн зохион байгуулалтад орж гамшгийн дадлага сургуулилтад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Уг дадлага сургуулилт нь газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдох үед хэрхэн аюул багатай гарах, хэрхэн гэр бүлээ аварч үлдэх зэрэгт томоохон дадлага болох юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?