Манай улсад бүртгэлтэй 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдгаас 540 мянга орчим нь замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Тэдгээрээс жилд дунджаар:
1 сая орчим дугуй,
271 мянга орчим аккумлятор,
өдөрт 21 тонн хаягдал тос үүсч байна гэсэн судалгаа байна.
Тиймээс энэ асуудлыг зохицуулсан ажил, үйлчилгээ залйшгүй шаардлагатай байгаа учраас Авто Тээврийн Үндэсний Төв салбарын яам болон холбогдох газруудтай хамтран тодорхой зохицуулалт хийж эхэлжээ.
Тухайлбал,
авто үйлчилгээний ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэд аймаг орон нутгийнхаа хот тохижилтын газруудтай гэрээ байгуулан үзүүлсэн засвар үйлчилгээнээс үүссэн хог хаягдлаа байгальд хаях бус дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлдэг байх чиглэлээр ч тодорхой санал, санаачлагууд гаргажээ.
Мөн холбогдох газар, аюултай хог хаягдлыг багасгах, ахин боловсруулах талаар уулзалт, хэлхэлэхэлэлцсалбарын яамтайгаа хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.