БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАА БАЙДАЛД НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-04-02  

Замын цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 286 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 14 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд тэр дундаа 5 нь автомашинд зорчиж байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нар автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй өөрөөр хэлбэл хамгаалалтын зориулалтын суудал, хамгаалах бүс огт хэрэглэдэггүй, үл хайхардагтай шууд холбоотой юм. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн мэдээлэл ирсэн.

Тухайлбал : СХД-ийн нутаг Толгойтын замд H.CR-V маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 3 хүн /2 нь бага насны хүүхэд/ гэмтсэн.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 21 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 3 осол гарсан бөгөөд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослыг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Мөн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.

Алба хаагчид замын хөдөлгөөн зохицуулах, хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна.

Тухайлбал : Амралтын өдрүүдэд T.Pruis-30 маркийн автомашиныг иргэн Б нь хулгайлсан байсныг, иргэн Б нь автомашины хос толь хулгайлан зарж борлуулж байсныг, мөн иргэн Б-ийн гар утсыг "М" нь хулгайлж байсан үйлдлүүдийг шуурхай илрүүлж харьяа газар, хэлтэст шилжүүлэн шалгуулж байна.

Бүртгэгдсэн осол, хэргээс дурьдвал :

Булган аймгийн Рашаант сумын нутаг “Алтан зам” цайны газрын урд замд H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 41 настай П-н амь нас хохирч, 4 хүн /1 хүүхэд/ гэмтсэн хэрэг гарч одоогоор аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгаж байна.

 

 

 

ЗЦГ

 


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?