Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр , захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа. Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 4 дүгээр сарын 15 -наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоолоо.
Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 08 цаг 30 минутанд ажлаа эхэлж, 17 цаг 30 минутанд дуусгавар болгодог юм. Тэгвэл ийнхүү 30 минут урагшлуулснаар нийт 32 мянган албан хаагч энэ цагийн хуваарийн дагуу ажилдаа ирж очих нь ээ.