ЭНЭ САРЫН 15-НААС ТӨРИЙН АЛБАНЫ АЖИЛ ӨГЛӨӨНИЙ 08:00 ЦАГТ ЭХЭЛДЭГ БОЛНО

2018-04-05  

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар   Улаанбаатар хотын төр , захиргааны байгууллагуудын ажлын  цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа.  Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  4 дүгээр сарын 15 -наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоолоо

Одоо мөрдөгдөж байгаа  захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын албан хаагчид  08 цаг 30 минутанд ажлаа эхэлж, 17 цаг 30 минутанд дуусгавар болгодог юм. Тэгвэл ийнхүү 30 минут урагшлуулснаар нийт 32 мянган албан хаагч энэ цагийн хуваарийн дагуу ажилдаа ирж очих нь ээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?