Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлалыг дөрөвдүгээр сарын 6-7-ын өдрүүдэд хийлээ. Энэ үеэр манай улс Туркээс 350 сая америк долларын зээл авахаар божлээ.
350 сая ам.долларыг EXIM банкаар дамжуулан олгоно. Энэ зээлийг хоёр нөхцөлөөр олгоно.
Эхний ээлжинд, Орхоны хөндийд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор онгоцны буудал барих ажилд120 сая ам.долларыг зарцуулна.
Хоёрт, Туркийг Монголын компаниудыг санхүүжүүлэхээр болжээ. Ялангуяа Хөдөө аж ахуй, барилгын салбар болон мах боловсруулах үйлдвэрт зарцуулахаар төлөвлөжээ.