ХААН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ЖОН БЕЛЛ СОНГОГДЛОО

2016-03-30  

ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2011 оноос амжилттай ажиллаж байсан Норихико Като захирлын халааг Жон Белл авлаа. Тэрээр 2015 оны 8-р сараас эхлэн ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Бизнес хариуцсан захирлаар ажиллаж байгаад ийнхүү гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдлоо.

Жон Белл нь банкны салбарт 1994 оноос ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд  Citibank-ны АНУ, Польш, Чех улс дахь салбаруудад Хувийн банкны менежер, Салбарын үйл ажиллагаа хариуцсан менежер, Пассив болон Хөрөнгө оруулалт хариуцсан менежер, Хөрөнгийн удирдлага, бизнес хариуцсан захирал зэрэг  удирдах албан тушаалд ажиллаж байгаад 2006 оноос ABN AMRO банкны Иргэдийн банкны бүтээгдэхүүн удирдлага, түгээлт хариуцсан захирал,  2008 оноос  "Royal Bank of Scotland" банкны Румын улс дахь салбарын Иргэдийн банк хариуцсан захирлын ажлыг тус тус хашжээ.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Энэ хаан банкны захирал ингэж их солигдох нь нэг учиртай л байгаа даа 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?