Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч хонохыг ус цаг уур орчны шинжилгээнйи газраас анхааруулж байна. Мөн цас орсны улмаас зам, даваа гүвээ халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байхыг ч сануулж байна.
Түүнчлэн энэ сарын 16-17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 16, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Цаашид бүх нутгаар дулаарах төлөвтэй байна.