ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ : БИЗНЕСЭЭ ЭРЧТЭЙ ХӨГЖҮҮЛ, ҮР АШИГАА НЭМЭГДҮҮЛ, ГЭХДЭЭ ХҮНЭЭ ХАЙРЛА!

2018-04-16  

Таван толгойнхон хоногтоо 1735 машин нүүрс хилээр тээвэрлэж байсан оргил үе бий. Өнгөрсөн зунаас энэ тоо 3 дахин буусан нь Хятад улсын Гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийн шууд үр дагавар. Өнөөдөр 700 машин хоногтоо хил гарч байснаас ерөнхий сайдын айлчлалын үеэр үл ялиг дээшилж 770 хүрсэн мэдээллийг гаалийн байцаагчид мэдээлсэн. Нүүрс ачсан том оврын машины цуваа 140 км урт бөглөрлийг хилийн наана үүсгэсэн түүх, түүний зовлонг жолооч нар амссан. Жолооч нар өмнө нь сардаа 4-5 рэйс хийж амждаг байсан бол сүүлийн хагас жил нэг, хоёроос хэтрэхээ больж, тэдий хэмжээгээр олдог орлого нь буурсан. Тиймээс хил давангуутаа Хүрэлсүх ерөнхий сайдын хамгийн түрүүнд зорьж уулзсан хүмүүс бол тэдгээр зовж буй тээврийн жолооч нар байлаа. 14-16 хоног зам дээр урт цуваанд зогсож, кабинаараа гэр хийж, унтах ая тухтай байр, хооллож ундалчих тогтсон газаргүй, сар өдрөөр усанд орчих боломжгүй нүүрс тээвэрлэж байгаагаа ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Гашуун сухайтаар эх орондоо буцан ирэхэд нь уулзаж, зовлон жаргалаа тоочсон. Дээд хэмжээний айлчлалаас дөнгөж хил давангуут нөгөөх л зовлон, бэрхшээл ерөнхий сайдыг ийнхүү угтсан.

Урд хөршид хийсэн дээд хэмжээний айлчлалын төгсгөлийг Өмнөговь аймагтай хил залгаа Хятад улсын Өвөрмонголын автономит улсын Баян сумаар өндөрлөсөн нь зорилго чиглэлтэй байлаа. Хилийн цаана өндөр хөгжил, дэд бүтэц, хурдны зам, цэцэглэж буй ой мод. Хилийн наана байгаль орчин сүйдсэн, тоос шороо л босох. Харьцуулах зүйл их. Хилийн наана, цаана байгаа хэрнээ хөгжлөөрөө өдөр, шөнө шиг ялгаатай. Ийм л арчаагүй дүр зураг харагдаж буйг ерөнхий сайд харьцуулан хэлж амжив. Гэрэл гэгээ, дэд бүтэц, толь шил болсон засмал зам бүхий Баяннуур сумаас тоос боссон, дэд бүтэц хөгжөөгүй Өмнөговийн Гашуун сухайтад хөл тавьцгаасан гэж сэтгүүлчид л түүний үгийг дэмжсэн. Ерөнхий сайдыг түүний кабинетийн 7 сайд дагалдсан.

Шөнө дөлөөр "Эрдэнэс Таван Толгой ХК-г зорьж ирэн, тэдний кэмпэд уурхайчидтай хоноглож, маргааш нь Өмнөговь аймаг, Цогцэций сумын удирдлага, Орон нутгийн Бага Таван толгой ХК, Энержи Ресурс ХХК, төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой ХК-ийн удирдлагатай шуурхай зөвлөгөөн хийж, үйл ажиллагаатай нь танилцахад тэд оролцсон. Шуурхай зөвлөлгөөний гол чиглэл бол хамтран ажиллах. Ийм үүрэг даалгаврыг гурван өөр өмчит компаниудад ерөнхий сайд үүрэг болгосон. Төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хөгжлийн шинэ төслийг боловсруулах, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, параллель замын төслөө Засгийн газарт танилцуулах, иргэдэд хувь оногдуулах хугацааг наашлуулах, IPO хийх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өгсөн.

Мөн зам дагуу нүүрс тээвэрлэн "зовж" буй жолооч нараа хайрлахыг, тэднийг хооллож ундалчих, усанд орчих нөхцөлөөр нэн даруй хангахыг Энержи ресурс, Бага таван толгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн дарга нарт үүрэг болгов. -Хүнээ л хайрла. Жолооч нар бол уурхайн нэг бүрэлдэхүүн хэсэг. Тэд нар чинь зовж зүдэрч байна. Тэдхийгээ хайрлая. Та нар орлогоо нэмэгдүүлж, үр ашигтай ажиллаж байгааг сонсох таатай байна. Гэхдээ л хүнээ хайрла. Олсон орлого, үр ашгаасаа багаахан хэсгийг ч бусдын сайн сайхны төлөө зарцуул. Дарга хүн бол сэтгэлтэй байх ёстой гэдгийг шуурхай зөвлөлгөөний төгсгөлд онцгойлон анхааруулав.

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17

Mr Alex :Зээлээ авахын тулд АТМ АТМ картаа ав Бид Английн болон АНУ-ын Юниверсал хакерууд бөгөөд бид BLANK ATM КАРТ card картыг бүтээсэн бөгөөд энэ нь үнэхээр хачирхалтай санагдаж болох боловч энэ нь бодит бөгөөд хууль ёсны бөгөөд Банк, эсвэл сайтуудаас зээл авахаа больсон. Энэ карт нь зээлээс хамаагүй дээр юм. Эдгээр картууд нь 10,000 до****ыг эргүүлэн татах боломжтой. ГЭРЭЛ ЗУРГУУДАД ЗОРИУЛСАН Эдгээр картууд нь зөвхөн танд зориулагдсан юм. Бид энэ картанд томоороо амьдарч байгаа бөгөөд энэ карт нь биднийг дэлхийн тэрбумтнуудыг бүтээсэн тул бид танд зориулж бэлэн болгохыг хүсч байна. Энэ карт нь дэлхийн аль ч хэсэгт ажиллах боломжтой дансны дугааргүй байна. Зөвхөн энэ картыг эдлэхийг хүсэхгүй байгаа тул бид зөвхөн энэ картыг өгөх болно. Бид санхүүгийн бүх зовлон зүдгүүрийг өнгөрсөн зүйлийнхээ төлөө хийхэд бэлэн байна. Хэрэв та санхүүгийн асуудлыг шийдэхэд үнэхээр бэлэн боллоо. Дараа нь хайх, хоосон карт авах хүсэлт тавина уу. И-мэйл хаяг: Alexblankatmcards@gmail.com Whatsapp холбоо: +1 (610) 6343682 & +2348103478778 2018-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?