ЦӨМИЙН НУНТАГИЙГ ЭКСПОРТЛОВОЛ НУТАГТАА БУЛШЛАХ НӨХЦӨЛТЭЙ ГЭРЭЭ ГЭВ ҮҮ?

2016-03-30  

Гэнэт зарласан ээлжит бус чуулган эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч ирц бүрдэх нь бүрхэг байсан нь тэр ёроороо болов.

Иргэдийн хөдөлгөөнөөс гадна УИХ-ын гишүүдийн ихэнх нь эргэлзэж тээнэгэлзсэн, зарим нь эхнээсээ эсэргүүцэж байсан ч АН уг төслөө зүтгүүлсээр л байгаа юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ихээхэн эгдүүцэлтэй байгаагаа хэвлэлээр мэдэгджээ. Тэрээр улс төрчдийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, УИХ-ын дарга “Би” гэдэг өнцгөөр бүхнийг шийдэж байгаа тухайгаа хэлсэн байна. Цөмийн хог хаягдлын тухай багц хууль, олон улсын конвенцид нэгдэн орох эсэхийг ийнхүү ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэх асуудал огт биш гэдгийг дурьдаад олон нийтийн зүгээс ирж байгаа эсэргүүцлийг харсан ч олон талаас нь судалж үзэх асуудал гэсэн юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг цагийг нь тулгаж, давчуу хугацаанд зарлаж асуудлыг яаран шийдэх гэж оролдож байгаа нь нийгэмд сөрөг үр дагаврыг авчирч байна. ”УИХ-ын дэгийн тухай хуулиар ээлжит бус чуулганыг ямар нөхцөлд хуралдуулах вэ гэдгийг заагаад өгчихсөн. Ингэж үлгэн салган хоёр ч удаа ээлжит бус чуулган зарлаад гишүүд ч орон нутагтаа ажилласан юмгүй. Хэд хоногийн зайтай дуудагдаад ийм сонин байдалтай хэд хонолоо” хэмээжээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэхүү мэдэгдэлдээ ноцтой гэмээр нэгэн зүйлийг хөндсөн нь :

Ээлжит бусаар хэлэлцэнэ гэж оруулж ирсэн 4 конвенцийг харахад манайх хэрвээ цөмийн төрлийн шар нунтаг экспортолсон тохиолдолд буцаагаад өөрийнхөө нутагт булшилж болох нөхцлийг хүлээн зөвшөөрөх маягтай гэрээ юм билээ

гэсэн нь анхаарал татаж байна. Учир нь эрх баригчдын зүгээс олон нийтэд энэхүү конвенцийн утга учрын талаар бүрэн ойлголтыг өгөөгүй хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарласан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Kop:ZAILOOOOOOOO 2016-03-30
zochin:****l ineedtein be 2016-03-30
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?