ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД НОГДОЛ АШИГ ХУВААРЛАХ ЭСЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

2018-04-17  

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хуралдахаар болжээ. Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хуралаар компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, компанийн дүрмийг шинэчлэх, ногдол ашиг хуваарилах эсэх талаар ТУЗ-ийн шийдвэрийг тус тус танилцуулах юм байна.

Тус компани өнгөрсөн 3-аар сард хувьцаа эзэмшигчдээ бүртгэсэн бөгөөд нийт 2,5 сая хувьцаа эзэмшигч бүртгүүлжээ. Эдгээр хувьцаа эзэмшигчид хуралд оролцох боломжтой, гэхдээ санал өгөх эрхгүй юм.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  • Компанийн 2017 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  • Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
  • Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг санхүүгийн тайландтусгах тухай;
  • Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай; зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?