ЗООНОЗ БУЮУ АМЬТНААС ХҮНД ХАЛДВАРЛАДАГ ӨВЧНИЙ НЭР ТӨРӨЛ ӨСЧ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ Ч НЭМЭГДЭЖ БАЙНА

2018-04-17  

2016 оны жилийн эцсийн байдлаар монгол улсын хэмжээнд нийт 708 хүн зоонозын өвчин/ амьтнаас хүнд халдварладаг өвчин/-өөр эмнэлэгт хандсан байна. Харин 2017 онд энэ тоо 2 дахин нэмэгдэж

1473 тохиолдол бүртгэгдсэн байна.  Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам зоонозын өвчний нэр төрөл өсч, сэжигтэй тохиолдол нь ч нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Ер нь дэлхий дахинд хүнд 1415 өвчин үүсгэгч бүртгэгдсэний 61% нь амьтнаас халдварладаг ажээ. Мөн шинээр үүсч байгаа халдварт өвчний 75% нь зоонозын гаралтай буюу амьтнаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоожээ.

Харин манай улсад мал, амьтнаас хүнд халдварладаг 30 гаруй халдвар байна. Тухайлбал,

2016 13 өөр төрлийн өвчин хүнд халдварласан бол

2017 онд 10 өөр төрлийн өвчин хүнд халдварласан байна.

Манай улсад түгээмэл тохиолддог зооноз өвчний нийгэмд үзүүлэх хор холбогдлоор нь:

Хонины бруцеллез

Бэтэг

Галзуу

Боом

Үхрийн бруцеллез зэргийг онцгой хор холбогдолтой гэж үзжээ.

2018 он гарсаар эхний 3 сарын байдлаар галзуугийн халдвараар 40 гаруй хүн халдварласан бол хачигт халдвараар 13 хүн халдварлажээ.  Ханш нээсэн өдрөөс хойш хачигт халдвар эрс нэмэгддэг бол галзуу өвчнийг үхэр, тэмээнээс халдварлах магадлал өндөр байдаг аж. 

 

СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ДОТОР МАНАЙ УЛСАД 5 ШИНЭ ЗООНОЗЫН ӨВЧИН БҮРТГЭГДЖЭЭ

Зөвхөн сүүлийн 10 жилийн дотор манай улсад

Гепатит Е

Пентастомоз

Капиллариоз

Физалоптериоз

Амльвеококкоз зэрэг өвчнүүд шинээр бүртгэгджээ.

ТЭГВЭЛ, ЗООНОЗЫН ӨВЧНИЙ НЭР ТӨРӨЛ ӨСЧ, ШИНЭЭР БҮРТГЭГДЭХ БОЛСОН ШАЛТГААН ЮУ ВЭ?

Зоонозын өвчин үүсэх шалтгааны

1-рт, ЦАГ АГААРЫН ӨӨРЧЛӨЛТ

2-рт, Зам харилцаа тээвэр /Зам харилцаа тээвэр хөгжихийн хэрээр төрөл бүрийн өвчин тээгч амьтад нааш цааш зөөвөрлөгдөн ирж өвчин тараах эх үндэс болдог/

3-рт, ХҮН АМЫН ӨСӨЛТ

4-рт,  АН АМЬТАН МАЛЫН ӨСӨЛТ /Ан амьтан малын өсөлт нэмэгдэхийн хэрээр хүн тэдгээрийн хоорондын харилцаа ч ойртож байгаа хэрэг/

5-рт, ХОТ СУУРИН ГАЗРЫН ТЭЛЭЛТ / Хот суурин газар тэлэх нь хүн зэрлэг араатан, амьтантай ойртох нөхцөл бүрдэж, энэ нь мөн л зоонозын өвчин тусах шалтгаан болдог байна/

6-рт, ШАШИН ШҮТЛЭГ / Төрөл бүрийн ан амьтны үс ноос, савар хумс ашиглахыг чухалчилдаг уламжлалт шашин шүтлэгүүд бий. Тухайлбал, бөө болохын тулд тасын өд, чонын соёо гэх мэтийг авчрах ёстой гэж үздэг/

7-рт, БОЛОВСРОЛЫН ТҮВШНИЙ ДОРОЙТОЛ / Боловсролын түвшний доройтлоос үүдэн иргэд ямар нэгэн худал үнэн мэдээлэлд итгэж, амьтны үүр ноохой эвдэх, сүйтгэх, зарах борлуулах тохиолдлууд гардаг. Хамгийн сүүлийн жишээ: Сарьсан багваахайн үүр өндөр үнээр авна гэх  зарлалаас үүдэн маш олон хүмүүс сарьсан багваахайн үүр хайсан/

8-рт, ЯДУУРАЛ

9-рт, ШИНЭ ТЕХНОЛОГИ  зэрэг шалтгаанууд нөлөөлдөг байна.

 

ГЕПАТИТ Е ГЭХ ШИНЭ ХАЛДВАР ТАРВАГАНААС ОЛДЖЭЭ

Сүүлд манай улсад шинээр бүртгэгдсэн 5 халдварт өвчнйи нэг нь Гепатит Е. Уг өвчнийг анх тарваганаас илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, тарваганы бөөр, цөс, хүн мах мэтийг түүхийгээр нь залгих нь биед сайн гэж үздэг манай иргэд энэ “мунхарал”-аасаа болж тарваганаас Гепатит Е гэх өвчнийг халдварласан хэрэг.

Улмаар, 2014 онд Хустайд явуулсан судалгаагаар судалгаанд хамруулсан

нийт үхрийн 55%,

яамааны 17%,

хонины 6%,

адууны 8% нь Гепатит Е-тэй байгааг тогтоосон байна.

Мөн 15 хулгана барьж задлахад 11 нь Гепатит Е-ийн вирус тээгч болохыг тогтоожээ.

Эндээс Гепатит Е –ийн халдварыг хүн малаас эсвэл зэрлэг амьтан, мэрэгчдээс авдаг болохыг тогтоожээ. Гепатит Е одоогоор үхлийн аюулгүй ч элэгний цочмог үрэвсэлт өвчин юм. Магадгүй элэгний хавдраар монгол улс тэргүүлж байгаа нь

 

СҮҮЛИЙН ҮЕД МАНАЙ УЛСАД БЭТГЭРЭХ ӨВЧИН Ч НЭМЭГДЭХ БОЛЖЭЭ

Бэтгэрэх өвчин бол элгэн дээр уйланхай үүсгэдэг туузан хорхойгоор үүсгэгдсэн өвчин.  Түвд, Америк зэрэг дэлхийн сэрүүн бүсэд тархсан байдаг ч сүүлийн үед дэлхий даяар маш өргөн тархаж байгаагийн дотор манай улсад маш их тархах болжээ.  

Япон улс анх үнэг үржүүлснээс үүдэн  Хокайда арлын оршин суугчид бэтгэрэх өвчинд нэрвэгдэх болсон байдаг. Учир нь үнэг олширч улмаар суурин газрын хаягдал хог мэтээр хооллох болсноос үүдэн бэтэг тарааж эхэлсэн байна.

Харин манай улсад 1982 онд Дорнодоос бэтэгний уйланхай олж байжээ. Тухайн үед гүйцэт судлалгүй орхисон ч 2012 онд дахин хярс, үнэг, чоно, улаан үнэгэнд судалгаа хийгээд 3 зүйл бэтэг байгааг тогтоосон байна. Одоо уг өвчин Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймагт илүү өргөн тархжээ. Араатан амьтан, гэрийн тэжээвэр амьтадад ч бэтэг үүсгэгч нян агуулагддаг. Тухайн амьтаддаа хор хөнөөл багатай ч хүнд халдварлахаараа хор, нөлөө ихтэй, амь насанд ч аюул үүсгэх нөлөөтэй өвчин ажээ.

 

АНГИЙН МАХНААС ЗООНОЗЫН ӨВЧИН ТУСДАГ

Манай иргэд ангийн махаар хооллох дуртай. Зарим үед ямар нэгэн өвчин анагаана гэж үзсэнээс үүдэн ангийн махны цус уух, махыг нь түүхийгээр нь идэх тохиолдол ч бишгүй бий. / мөн л мухар сүсэг, боловсролгүйтэй холбоотой/

Гэвч энэ нь зоонозын олон төрлийн өвчний үүр, уурхай болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Японд л гэхэд жил бүр Баавгайн мах идсэн 10 гаруй хүн Трихинолози гэх вирусээр халдварлан 7-8 нь үхдэг гэх судалгааг гаргажээ. Уг өвчний вирус нь хүний хөдөлгөөнт булчингуудаар шивдэг учраас эдгэрэх магадлал маш мууд тооцогддог байна. Харин манайд одоогоор ийм төрлийн судалгаа байхгүй ч түүнээс аймшигтай тоон судалгаа гарахыг үгүйсгэх аргагүй юм.

 

НИЙСЛЭЛ ХОТОД МАШ ТОМ ГАЛЗУУГИЙН ГОЛОМТ БИЙ БОЛЖ БАЙНА

Нийслэл хотод маш том галзуугийн голомт бий болж байна гэж эрдэмтэн, доктор С.Ганзориг үзэж байна. Учир нь галзуугийн вирус тараагчдын гэ болсон нохойг бид жилд хэдэн мянгаар нь устгаж, нийслэлийнхээ ойролцоо булшилж байгаа нь галзуугийн маш том голомт бий болгож байгаа хэрэг юм. Газлуугийн вирус устаж, үгүй болдоггүй бөгөөд магадгүй хэдэн жилийн дараа манай нийслэл хот тэр аяараа галзуу өвчинд нэрвэгдсэн байхыг ч үгүйсгэх аргагүйг анхааруулж байна. Хамгийн ойрын нэгэн жишээ дуулгахад, ОХУ-ын нэгэн тосгонд яг дээрх шалтгаанаар галзуугийн вирус дэгдэж тухайн тосгоныг тэр чигт нь нүүлгэхээс өөр аргагүйд хүрсэн билээ.

 

Мэдээллийг МУИС-ийн багш, доктор С.Ганзоригийн “Зэрлэг амьтнаас хүнд халдварлах өвчин”  илтгэлээс бэлтгэв

 

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?