Өчигдөр буюу 04 дүгээр сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албанд нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүний 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 10 хүн гэмтэж бэртжээ.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг ангилж үзвэл:
Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн зам тээврийн 793 осол гарч байсан байна.
Мөн явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насааа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүтгэгдсэн байна.
Хүйс болон насны байдлаар нь авч үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:
Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА