ӨЧИГДӨР 10 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ

2018-04-18  

Өчигдөр буюу 04 дүгээр сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албанд нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүний 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 10 хүн гэмтэж бэртжээ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг ангилж үзвэл:

  • явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол,
  • мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн зам тээврийн 793 осол  гарч байсан байна.

Мөн явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насааа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүтгэгдсэн байна.

Хүйс болон насны байдлаар нь авч үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна. 

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:

  • 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна.

 

                                              ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
аагий:Замын цагдаа тархи угаахаа болимоор юм аа гарч байгаа аваар осол түгжрэлийн 90 % нь замын цагдаагийн буруугаас болж гардаг ш дэ тэдэнд хэн ч хариуц**** тооцдоггүй ирэгдийг дарангуйлаж хэлмэгдүүлэх бүрэн эрхтэй хөдөлгөөн дунд тэд машин зогсоож осол аваар гарагдаг түгжрэл үүсэгдэг хөдөлгөөн удаашруулдаг шатхууны зарцуулалтыг ихсэгдэг тэр бүү хэл энэ олон гэрлэн дохио хяналтын камеруудыг ч юу ч биш болгож байна ямар ч үр дүнгүй ажиллуулж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрж байна Монгол улс ардчилсан нийгэмтэй улс болхоос МАНАН ын дарангулалтай коммунист орон биш 2018-04-19
ТАнын:Халхын голын дайнд шархдаж гэмтсн нийт хүний тооноос УБ-т 3 өдрийн дотор ослоор гэмтэгсэд давж байна. УБ-т приус унасан зэрлэгүүдийн дайн болж байна. Хөдөө эзгүй хөндийд мал шигээ дураар тэнэж өссөн оркууд энэ араншингаар зутгэхээр аргагүй ш дээ. Эдгээр бүдүүлэгүүд хүн төрх олж, иргэнших гэсээр байтал монголчууд бүгд тахир дутуу ,мэдрэл сааталтай болно. Японд хориглсон 10 давсан настай хуучин машинуудаас гарч буй хүнд металл, хорууд нь үлдсэн хэдийг нь чад хийлгэж дуусгах янзтай.. УБ үнэхээр үхэл, ослын хөндий болсон нь нэн эмэгнэлтэй. Энэ дайнаа анзаардагүй улс ын ухаан нь эрүүл саруул ч эргэлзээтэй. Цус ойртсон зэрлэг нүүдэлчид нэг дор бөөгнөрөх ямар аюултай болохыг дэлхийд харуулж байна. 2018-04-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?