Нийт 20 албан тушаалтан оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаагаа мэдүүлж, мэдэгджээ. Тэдний дотор УИХ-ын гишүүн Сү.Батболдын ах болон хүү, Д.Цогтбаатарын эхнэр, Монгол банкны газрын захирал Т.Амарсайханы нөхөр, ЦЕГ-ын салбар байгууллагын дарга С.Ганбатын дүү тэргүүтэй хүмүүс оффшор бүсэд данс эзэмшдэгээ мэдүүлжээ.
№ |
Мэдүүлэг гаргагч |
Албан тушаал |
Хамаарал бүхий этгээд |
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр |
Тайлбар |
1 |
Сү.Батболд |
УИХ-ын гишүүн |
Хүү, ах |
Их Британийн Виржинийн Арал |
Хувьцаа шилжүүлсэн |
2 |
Д.Цогтбаатар |
УИХ-ын гишүүн |
Эхнэр |
Мэнийн арал |
Хувьцаа шилжүүлсэн |
3 |
Т.Амарсайхан |
Монголбанкны газрын захирал |
Нөхөр |
Их Британийн Виржинийн Арал |
Хувьцаа шилжүүлсэн |
4 |
С.Ганбат |
Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга |
Дүү |
Хонконг |
Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан |
Мөн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.