О.БААСАНХҮҮ НАМЫН БҮЛГИЙН ДАРГА БОЛОХЫГ СОНИРХОЖ БАЙНА

2016-03-30  

Н.Энхбаярын багаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд албан тушаал аваагүй цорын ганц гишүүнээр О.Баасанхүү тодорчээ. Цолмон, Оюунбаатар, Тэрбишдагва, Улаан, Баянсэлэнгэ гээд л бүгд давхар дээл нөмөрсөн. Цог УИХ-ын дэд дарга хийсэн. Баасанхүү бусдаасаа юугаараа дутаж байснаа ойлгоогүй. Нэг хэсэг намдаа, даргадаа гомдож, зай барихыг хичээсэн. Үнэндээ бол Эрүүл мэндийн сайд болохыг мөрөөдсөн.

"Би эрүүл мэндийн хамгийн сайн сайд болж чадна ч" гэж өөрийгөө үнэлсэн. Гэхдээ Сайханбилэг бид 2-ын нэг нь энэ засагт ажиллах учиртай гэж хэлсэн талтай. Энэ бол бас л сайдын суудал хаалттай байлаа гэсэн үг. Одоо түүнд намдаа тунирхах, намын даргадаа гоморхох орон зай алга.

Сонгууль хаяанд иржээ. Намаа ч, даргаа ч бараадсан нь дээр гэж үзжээ, ажиглавал. Одоо түүнд 2 боломж байна. Нэг нь намаасаа арга хэмжээ авахуулсан Л.Цогийн оронд УИХ-ын дэд дарга болох, нөгөө УИХ намын бүлгийн ахлагч болох.

Баасанхүүгийн хувьд намын бүлгийн даргыг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг Н.Энхбаяр л гаргана. Баасанхүүгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших нь тодорхой. Харин бүлгийн дарга болчихвол, өөр дотроо ч биш, өөр бусад намын бүлгийн дарга нартай яриа хэлэлцээр хийхэд дөхөмтэй гэж үзэж байгаа бололтой.

 

 

Ц.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хөнжлийнхөө хирээр хөлөө жийх хэрэгтэй ш дээ энэ одоо 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?