Өнөөдөр Хөвсгөл аймгийн ИТХ ээлжит бус хуралдаанаа зохион байгууллаа. Энэ хуралдаанаар
Уг хуралдаанд “Уул уурхайгүй хөвсгөл” ТББ-ынхан оролцох хүсэлт хүргүүлж улмаар “Хөвсгөлийн газар нутгийг тэр чигт орон нутгийн тусгай хамгаалалтанд авах” асуудлыг тавьж тайван жагсаал зохион байгуулсан байна.
Үүнйи үр дүнд ИТХ-аар уг асуудлыг дэмжин баталж, Хөвсгөлийн бүх газар нутаг орон нутгийн тусгай хамгаалалтанд орлоо.
Өмнө нь Хөвсгөл аймгийн 50-р өргөрөгөөс хойшхи газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авч 50-р өргөрөгөөс урагш талбай нь хамгаалалтанд ороогүй байсан юм. Харин энэ удаад ийнхүү Хөвсгөлийн газар нутгийг тэр чигт нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар тус аймагт дахин уул уурхайн лиценз олгогдох боломжгүй болж байна.
С.ШҮРЭНЧИМЭГ