АМЕРИКИЙН ҮНДЭСНИЙ ГВАРДЫН ЦЭРГҮҮД ХИЛИЙН ХАМГААЛАЛТАД

2018-04-21  

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нь сонгогдсоны дараагаас Америк-Мексикийн хилийн хууль бусаар даван орж ирж буй цагаачидтай хатуу тэмцэл явуулахаа амлаж байв. Бүх хилийн дагуу өндөр бетон хана бариулж, зардлыг нь мексикчүүдээр төлүүлэх тухай яриа болсон. Гэхдээ бид энд үүсээд байгаа асуудлын цар хүрээний талаар тодруулбал жилд хичнээн хүн хил давж орж ирдэг талаар мэдээлэл тааруу байна. 

Урд хилийг нь хууль бусаар даван орж ирж буй цагаачдын асуудал аль 1971 оноос ч өмнө Америкын засаг захиргааны "шүдний өвчин" болсоор иржээ. Хил давах ажиллагаа нь улирал болоод латин америкт оршдог улс орнуудын нөхцөл байдлаас шууд хамаарч тооны хувьд нэг бол ихсэж буурч ирэв. 

Сүүлийн 18 жилийн хугацааг авч үзвэл 2000 онд 1,676,438 хүн, 2017 онд хамаагүй бага буюу 310,531 хүн хилийн бүсийг хууль бусаар давсан гэж байна. Энэ бол маш том тоо бөгөөд энэ бүх хүнийг байрлуулах байр, хоол, хувцас, эм тариа, бичиг баримт гээд төсөөлөхийн аргаггүй их зардал гарах нь ойлгомжтой.

Зөвхөн 2018 оны 3 дугаар сард гэхэд л америкийн хилийн эргүүлийн алба хаагчид бичиг баримтгүй, хууль бус 37,393 хүнийг саатуулж шалган баривчилсан бол 2 дугаар сард 26,662 хүнийг саатуулж байв. Энэ олон зуун мянган хүмүүс зүгээр хилээ даваад ороод ирэхгүй, янз бүрийн шалтгаанаар үхэж үрэгддэг гэнэ. Тухайлбал 1998-2017 оны хугацаанд хилийн бүсийг хууль бусаар давах гэж явсан 7,216 хүн амь насаа алдсан гэсэн тоо байна. 

Хилийн бүсийг бүрэн хяналтад байлгаж, хамгаалах энэхүү нүсэр ажилд одоогийн байгаа АНУ-ын Гааль, Хилийн хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүн, хүч хэрэгсэл нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа нь тодорхой болж байгаа юм. Тийм учраас 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр ерөнхийлөгч Д.Трамп зарлиг гаргаж, Батлан хамгаалах яаманд өгсөн чиглэлийн дагуу Үндэсний гвардын 4,000 цэргийг хилийн хамгаалалтын ажилд туслалцаа үзүүлэх зорилгоор дайчилж үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 

Өнөөдөр Америкийн Сенатад өгч буй мэдээллээр бол Үндэсний гвардын 965 цэрэг Америк-Мексикийн хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Гэхдээ эдгээр цэргүүд нь хууль сахиулах ямар нэгэн ажиллагаанд шууд оролцоггүй, зөвхөн хил хамгаалалтын албанд туслалцаа үзүүлнэ. Тухайлбал үндэсний гвардын цэргүүд, эргүүл, хамгаалалтын үндсэн үүргээс гадна газрын болон агаарын туршуул хийх, зам засах, ачаа тээврийн чиглэлээр туслалцаа үзүүлэх, захиргааны болон техникийн засвар үйлчилгээ зэрэг ажлуудыг давхар гүйцэтгэх юм.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?