БНАСАУ Хөдөлмөрийн Намын VII сонгуулийн Төв хорооны III бүгд хурлаараа шийдвэр баталж, цөмийн болон пуужингийн туршилтаа бүр мөсөн зогсоож, бүх хүчээ дайчлан эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь Солонгосын хойгийн байдлыг намжаахад ашигтай төдийгүй, мөн тус бүс нутгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад түлхэц өгнө гэж улс төр судлаачид дүгнэжээ.
Солонгосын хойгт үүрд энх тайвныг тогтоох нь тус бүс нутгийн ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэл байсан юм. БНАСАУ эдийн засгаа хөгжүүлэн, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах талаар тасралтгүй шинэ амжилт гаргахыг Хятадын тал дэмжин сайшааж байна. Цаашид талууд санал бодлоо нэгтгэн, бодит үйл ажиллагаагаар бүс нутгийн энх тайван, хамтын хөгжлийн төлөө хичээн зүтгэх л үлдлээ.
Энэ шийдвэр удахгүй болох хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт, БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болоход “маш эерэг нөхцөл” бүрдүүлж өгч байна. БНСУ-ын тал төрийн тэргүүн нарын уулзалтад идэвхтэй бэлтгэл ханган ажиллаж, энэ уулзалтаар дамжин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй, үүрдийн энх тайван бүс нутаг болгохын төлөө хичээн зүтгэх болно гэжээ.
Эх сурвалж : Синьхуа агентлаг