ДАЛАЙ ЛАМЫН СУУГАА ХӨШӨӨ БАРИМЛЫГ ТҮВДЧҮҮД ГОЛ РУУ ШИДЭЖ ҮЙЛЭЭ

2018-04-23  

Гадаад, тэр дундаа өрнөдийн ертөнцийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн үйл ядвал Түвдөд өрнөлөө. Ачааны машины тэвшин дээрээс 14-р далай ламын босоо хүний хэмжээний суумал баримлыг түвдчүүд өөрсдөө гол руу үйж буй дүрс бичлэгийг дэлхий дахинд цацаж, шуугиан тарилаа.

14-р далай ламын хөшөө баримлыг Түвдийн Амдо мужаар урсах Ригонг гол руу үйлээ хэмээн Түвд хэлээр бичсэн тайлбарыг видео бичлэгэндээ хийсэн байна. Хамгийн хачирхалтай нь Түвдийн Амно муж бол 14-р далай ламын төрсөн нутагт ийм үйл явдал өрнөсөн нь сонирхол татаж байна.

Олон сувгаар цацагдаж буй энэхүү видеоны дор түвдчүүд коммент бичихдээ : -Далай ламын үйлийн үр нь иржээ гэж онцолсныг хэвлэлд тодотгож байна. Ялангуяа тангаргийн буг шүгдэнгийн урсгалыг шүтэхийг Далай лам шавь нартаа хориглодог байсан. Үүний улмаас Далай ламын шавь нар нь Дарамсала дахь Шүгдэнгийн төв хийд рүү давшилж, сүмийг нь устгаж, лам нарыг нь зодож занчин, урсгалыг нь сарниулж байсныг нь өнөөдөр түвдүүд сануулж, -Үйл нь иржээ гэж бичиж байна. Өдрөөс өдөрт Түвдэд буй лам хуврагууд 14-р Далай ламд итгэх итгэл нь буурч багассан байна. Зөвхөн Түвдэд төдийгүй Дарамсалад ч, Индианад ч мөн ижил. Энэ бол сайны шинж тэмдэг биш. Он удаан жил хайрласан хайр, хүндэлсэн хүндлэл, шүтлэгт ийнхүү төгсгөл ирлээ гэж үү? Далай ламынхаа хөшөө баримлыг гол руу үйх болсон нь энэ бүхний эхлэл мөн үү? гэж түвдчүүдээс асууж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?