461-Д ХОРИГДОХООРОО Л ДАРГА НАРЫН ӨВЧИН ЭМГЭГ НЬ ТОДОРДОГ

2018-04-23  

Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, эмчилгээнд оржээ.

Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд, эрх баригч намын дарга Н.Энхбаярыг баривчилж байхад улс төрчид бүгд л амандаа ус залгисан мэт дуугүй байсан. Өөрийг нь ерөнхий сайд болгосон С.Баяр ч сураггүй болсон. Ганцхан Ц.Элбэгдорж л амаа мэдэхгүй, цуцахгүй ярьж байсан. Тэгвэл С.Баярыг өмнө нь Н.Энхбаярыг цагдан хорьж байсан 461 -р ангид ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт саатуулж байна. - Хоёр ерөнхий сайдыг барих нь Монголыг гадаад ертөнцөд муухай харагдуулж байна гэж С.Баяр хэлээд үзлээ.

Тэрбээр Оюутолгойн гэрээг мухарласны дараахан эрүүл мэнд муудлаа гэх шалтгаар ерөнхий сайдын суудлаа өгөөд "зайлсан". Харин Англи руу элчин сайдаар томилогдохдоо эрүүл мэндийн шалтаг тоочоогүй атал, 461-р ангид очингуутаа багтраа, харшил зэрэг өвчнөөс болж бие муудлаа гэх болжээ. Түүний хамт хоригдож буй Тагнуул, Татварын дарга асан Ариунсан ч үе мөчний архаг өвчин нь сэдэрсэн байна.

Ийнхүү эмчилгээнд орсон тухай Хүний эрхийн үндэсний комиссын дарга Бямбадорж сэтгүүлчдэд мэдээлэв.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Цагаан захтай хулгайч, алуурчид жирийн иргэдээ бодвол " ЭМЗЭГ БVЛГИЙНХЭН" ганц ХУДАГТ нэг хоногийн ая даадагvй нялзрай эрхэмvvд тэднийг траншейнд ядуучууд яаж амьдардагыг мах цусанд нь мэдрvvлж егвел ард тvмнээ ойлгох байх. Шоронгийн ая даасан ганц шийртэй ЭР бол харин ч Н. Энхбаяр шvv! Хулгайчууд бvv баашил ! 5 хvн буудагдан vхэхдээ яаж байсан бол! 2018-04-23
зочин:ЭВСЭЛИЙН ЗАСГЫН ГАЗАР ГЭЖ БАЙГУУЛАХДАА Л УЛС ЭХ ОРНОО ЛУЙВАРДАХЫГ БОДОЖ БАЙХААР ШОРОНД ОРВОЛ ЯАХ ВЭ ГЭЖ БОДОХ БАЙСАН ЮМ 2018-04-23
бая****а ухуулаад өрөнд орж болохгүй:Их баялаг монголын ард түмэнд өр л авч ирлээ. 27 жилийн дараа ТА НАРТ оногдох ашгийг өгнө гэдэг гэрээг өөрчлөх ёстой 2018-04-24
ОФИЦЕР:Ер нь цаашид УИХ-д болон Сайд дарга нарыг сонгохдоо тэднээс: "Юмыг яаж мэдэхэв, шopoнд орохоор бол сэдрэх өвчин бий юу?" гэж албан ёсоор асуугаад БАЙХГҮЙ гэвэл томилж байх нь зүйтэй биш үү?!!!.............. 2018-04-28
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?